|
Видео

Шинэ мэдээ

ЕХ АЛАН ХЯДАГЧДЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ДҮРМЭЭ ХЯЛБАРШУУЛАВ

ЕХ АЛАН ХЯДАГЧДЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ДҮРМЭЭ ХЯЛБАРШУУЛАВ

 

Европын холбоо нь "Лалын улс”, "Аль-Кайда” гэсэн бүлэглэлүүд ба тэднийг дэмжиж байгаа хүмүүс, байгууллагуудыг НҮБ-ын алах хядагчдын жагсаалтад ороогүй байсан ч торгууль болон бусад хориг арга хэмжээ авах боломжтой байгаа аж.

 
Хялбаршуулсан байдлаар авах хориг арга хэмжээний тоонд Европын холбоонд нэвтрэхийг хориглох, тус холбооны гишүүн орнууд дахь банкны дансыг царцаах, ЕХ –ны байгууллагууд ба иргэдээс мөнгө, хөрөнгө авахыг хориглох арга хэмжээ оржээ. Хориг арга хэмжээг "ЛУ”, "Аль-Кайда”-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, алан хядах ажиллагаанд оролцох зэргээр дэмжлэг үзүүлсэн, эдгээр бүлэгт сургуулилт хийсэн хүмүүсийг эсрэг авна.
 
Үүнээс гадна алан хядах бүлэглэлүүдэд шинэ гишүүн эслүүлэх ажил явуулж байсан, байгаа, ийм ажилд хамааралтай хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авна. Мөн Европын холбооны газар нутгийн гадна хүн хулгайлах, бэлгийн боолчлол зохион байгуулсан, албадан гэрлүүлэх гэх мэт хэрэгт холбоотой хүмүүсийн эсрэг энэ хориг арга хэмжээг авах боломжтой.

Үүнээс өмнө Европын холбоо нь зөвхөн НҮБ-ын алан хядагчдын жагсаалтад орсон байгууллага ба хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой байсан юм.
 
Эх сурвалж: Deutsche welle

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.