Газар дундын тэнгист хууль бус цагаачдын сууж явсан завь осолдож, 29 хүн амь насаа алджээ

700

Газар дундын тэнгист хууль бус цагаачдын сууж явсан завь осолдож, 29 хүн амь насаа алджээ

 

Европыг  зорьж явсан Африкийн цагаачид  бүхий  завь  Египетийн  Александра  хотын  ойролцоо Газар дундын тэнгист  осолдож  живсэн байна.  Үүний уршгаар  нийт  29 хүн  амь насаа алдсан тухай Египетийн албаныхан мэдээлж байна. Египетийн  эрүүл мэндийн  сайд  Халед  Мегахедийн мэдэгдэж байгаагаар  энэ ослоос болж амь  насаа алдсан хүний тоо  одоогоор бүрэн гараагүй  байгаа аж.  Мөн  Египетийн  Бехейра  мужийн  албан  ёсны  төлөөлөгч  Алаа Османы мэдэгдсэнээр тус завинд  сууж явсан хүмүүсийн зарим нь  Африкийн орнуудын иргэд байсан  байна. 

Тэрхүү завинд байсан  155 хүнийг аварч чадсан  ч  зарим  цогцсуудыг далайгаас гарган авч чадаагүй  байгаа юм байна.  Аврагдсан хүмүүс болон  амь насаа алдсан хүмүүсийн цогцсуудыг  Рашиид  хотод  хүргэж байгаа тухай Египетийн хэвлэлүүд дамжуулж  байна. Египетийн  төрийн  мэдлийн  "Мена"  агентлагийн мэдээлж байгаагаар тус завь нийт  600  гаруй хүн  сууж явсан  бөгөөд  Каир хотоос  хойд  зүгт  180 км-ийн зайтай эргийн ойролцоо  живсэн  байна.

Тус  завь  Кафр Эл Шейк  мужаас  зүүн   зүг  рүү  хөдөлсөн ажээ.  Ийнхүү  олон мянган  хууль  бус цагаач дүрвэгч Европ руу гарахын тулд  Газар дундын тэнгист  эрсдэл, аюул  ихтэй аялалд гарсаар  байна. Өнгөрсөн 9 сарын байдлаар нийт 12 мянга дүрвэгч  цагаач  ийм л замаар  Египетээс  Италид  ирсэн  байна. Өнгөрсөн  оны  мөн үед  энэ  тоо 7000-д  хүрч байсан  юм.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>