Умард Солонгост агаарын техникийн үзүүлэх тоглолт болов

417

Умард Солонгост агаарын техникийн үзүүлэх тоглолт болов

 

Умард Солонгосын зүүн нутгийн Вонсан хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын техникийн үзүүлэх тоглолт болжээ.

 

Уг арга хэмжээнд Солонгосын Ардын арми болон төрийн мэдлийн "Air Koryo” агаарын тээврийн компанийн 20 гаруй нисэх онгоц оролцсон байна. Үзүүлэх тоглолт гадаадын болон дотоодын хэвлэлийнхэнд нээлттэй болжээ.

"МиГ-29” сөнөөгч нисэх онгоц агаарт хүнгэнэж, 15 мянга орчим үзэгч, тэдний дотор гадаадын жуулчдын дээгүүр эргэлдэн нисч байлаа. Цэргийн дөрвөн нисдэг тэрэг мөн адил үзүүлбэр үзүүлж, маш нам өндөрт ниссэн байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон тус улсын удирдагчдаас нэг ч хүн уг арга хэмжээг үзэж сонирхоогүй ажээ.

Нутгийн нэгэн эмэгтэй "агаарын үзүүлэх тоглолтыг анх удаагаа үзэж байна. Ким Жөн Уны удирдлага дор бэлтгэгдсэн нисгэгчдээр бахархаж байна” гэж ярив.

Олон улсын зүгээс хориг арга хэмжээ авсаар байгаа хэдий ч Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн талаарх хатуу байр сууриа өөрчлөхгүй гэдгээ батлан харуулахын тулд энэ арга хэмжээг зохион байгууллаа гэж ажиглагчид үзэж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ оны гуравдугаар сард баталсан хориг арга хэмжээнд тус улсад нисэх онгоцны түлш экспортлохыг хориглох зэргийг тусгасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>