Барилгын хана нурж, долоон хүн дарагджээ

918

Барилгын хана нурж, долоон хүн дарагджээ

 

Өчигдөр 16:27 цагт Налайх дүүргийн 6 дугаар хорооны "Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд "Бүрд Кил” ХХК-ын баригдаж байгаа барилгын хана нурж, долоон хүн дарагдсан тухай дуудлага онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллан барилгын хананд дарагдаж хүндээр гэмтсэн иргэн Х.Мөнгөншагай /27 настай, эрэгтэй/, С.Мягмарбаатар /27 настай, эрэгтэй/, О.Болдмөнх /22 настай, эрэгтэй/, Б.Бямбасэрж /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлсэн аж.
 
Харин үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй гэнэ.
 
 



ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>