МЗХ-НЫ16 БАЙНГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

653

МЗХ-НЫ16 БАЙНГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

 

Монголын Залуучуудын Холбооныудирдлагууд 16 байнгын хорооны дарга нарын хурлыг зохион байгууллаа. Уг хурлаарбайнгынхорооны үйл ажиллагааны тайлан болон төлөвлөгөө,хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн санал солилцлоо. Мөнбайнгын хороо тус бүр өөрийн салбарын 20-иос доошгүй байгууллагад залуучуудын зөвлөлийг байгуулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахаар боллоо.

Монголын Залуучуудын Холбоо нь Залуучуудын асуудал эрхэлсэн дараах байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд:

1.Орон сууцны байнгын хороо

2.Инновацийн байнгын хороо

3.Хүмүүнлэгийн байнгын хороо

4.Соёлын байнгын хороо

5.Хууль зүйн байнгын хороо

6.Хөдөлмөр эрхлэлтийн байнгын хороо

7.Хүнсний байнгын хороо

8.Гадаад харилцааны байнгын хороо

9.Гэр бүлийн байнгын хороо

10.Боловсролын байнгын хороо

11.Спортын байнгын хороо

12.Хүүхдийн байнгын хороо

13.Эрүүл мэндийн байнгын хороо

14.Бизнесийн байнгын хороо

15.Эрх чөлөөний байнгын хороо

16.Байгаль орчны байнгын хороо

Хурлаас 16 байнгын хороодын залуучуудын нэгдсэн Чуулга уулзалт зохион байгуулах, нийгмийн суурь судалгааг салбар бүрээр нь гаргаж ирэх, залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийх зэрэг нийгэмд ач холбогдол бүхий олон санал санаачилгуудыг гаргасан нь сайшаалтай.

Мөн байнгын хороодын залуучуудтай чиглэлийнх нь дагуу хуваарьт уулзалтуудыг зохион байгуулж ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.

 


 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>