|
Видео

Шинэ мэдээ

Blackberry гар утасны үйлдвэрлэлээ зогсооно

 

 

 

 

 

Blackberry гар утасны үйлдвэрлэлээ зогсооноТехнологийн ертөнцөд нэгэн цаг үед тэргүүлэгч асан Blackberry компани 14 жилийн дараа ийнхүү гар утасны үйлдвэрлэлээ анх удаа зогсоохоор төлөвлөж буйгаа зарлалаа. Компани нэг салбарт өрсөлдөгч Apple, Samsung, Microsoft зэрэг үйлдвэрлэгчдэд байр сууриа бүрэн алдсан бөгөөд цаашид энэ салбарт өрсөлдөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Орчин үеийн iOs, Android зэрэг үйлдлийн системүүд Blackberry-гийн имиж болсон ажил хэрэгч, оффисын үйлдлийн системийг бүрэн дарангуйлсан гэхэд болно. Компанийн ерөнхий захирал Жон Чен "Бид ирэх аравдугаар сараас эхлэсэн компанийн хэтийн төлөвөө дахин зарлана. Гар утасны үйлдвэрлэлээ зогсоож, бизнесийн чиглэлийн програм хангамж, үйлдлийн системд чиглэн ажиллах болно” гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.