“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

670

“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

 

Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ. 


Сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон нь бас учиртай ажээ. Нэг хүний бэлэглэсэн  цуснаас гурван төрлийн  бүтээгдэхүүн бэлтгэж, гурван  хүний амь нас авардаг учир ийн шийдвэрлэжээ.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст "U money” картыг үнэгүй тараах аж. Уг компани өнгөрсөн жил  цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй  тарааж байсан.  Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.

Дашрамд дуулгахад,  цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн  үзүүлэлт юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>