Дундговь аймгийн II сургууль стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ

1130

Дундговь аймгийн II сургууль стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ

 

Мобиком корпораци, Дэлхийн зөн ОНХХ, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтран 67.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн хоёрдугаар сургууль буюу "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн хичээлийн II байрыг эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болгосон байна.

Тус байгууламж нь 7 суултуур, 2 тосгуур, 4 угаалтууртай усны нөөцийн савтай, цэвэр бохир, төвийн халаалтад холбогдсон ажээ. Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн хичээлийн жилд бага сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн үнэлгээ хийлгэхэд 75 хүүхдийн дунд 1 суултуур байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>