1 тн цэвэр зэсийн өртгийг 2903,7 ам.доллароор бууруулжээ

417

1 тн цэвэр зэсийн өртгийг 2903,7 ам.доллароор бууруулжээ

 

2016 оны эхний 8 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ажилласан ба улс болон орон нутгийн төсөвт нийт 134 тэрбум төгрөгийг төлжээ.

Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тн цэвэр зэсийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2903,7 ам.доллароор бууруулж өнөөдрийн байдлаар 3953,6 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 3 жилд 259,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

Дашрамд дурдахад зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013 оноос 2016 оны эхний 8 сар хүртэлх хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 1,4 их наяд төгрөгийн татвар төлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>