|
Видео

Шинэ мэдээ

ГАНГА НУУРЫН УС СЭРГЭЖ, 600 ГАРУЙ ХУН ЧУУЛЖ БАЙНА

ГАНГА НУУРЫН УС СЭРГЭЖ, 600 ГАРУЙ ХУН ЧУУЛЖ БАЙНА

 

Ганга нуурын усны 99  хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олныг цочирдуулж байсан. Үүний улмаас намрын намарт Монголчууд бидний зорин очиж, үздэг  хунгийн чуулган энэ жил болоогүй юм. Улмаар албаныхан Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсэн. Тэгвэл нуурын ус эргэн сэргэж эхэлжээ Түүгээр ч үл барам Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй  тус нуурын чимэг 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өглөө. 


Дашрамд дуулгахад, энэ зун долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ.

Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэснээс малчид малаа Ганга нуур, түүний усаар тэжээдэг Оргих, Баянбулагаас услах болсон нь нуурын усны ширгэлтэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьжээ.

Цаг агаарын хуурайшилт, малын ачаалал зэргээс болоод   Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарчээ. Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байна. 
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.