Хөтөлийн цементийн үйлдвэрийн экс захирал ял сонсов Онцлох мэдээ, Шар мэдээ 2-10-2014, 13:04 1861 Хуваалцах Өнгөрсөн жилээс эхлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Хөтөл цемент шохой” ХК-ийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Улмаар тус компанийн захирлаар ажиллаж байсан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, гаалийн ажилтнууд болох Д.Одонтуяа, Б.Даваадорж, А.Наранхүү нарт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 265, 268, 269 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагын, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 20 дугаар шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх дээр тус хэргийг энэ сарын 01-ний 00.00 цаг хүртэл хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргажээ. Шүүхийн шийдвэрийг тодруулбал, А.Шоовдорыг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль, авч өгсөн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож, дөрвөн жил зургаан сар, нягтлан бодогч Д.Наранчимэгт гурван жил зургаан сар, бусад холбогдогчдод нэг жил зургаан сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна. Эх сурвалж www.wikimon.mn 1861 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 8-09-2014, 10:35 “Нийслэл өргөө” ХК-ийн захирал Б.Ганзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ… 6-09-2014, 12:34 А.Мэндбаярт ялын дээд хэмжээ өглөө… 5-09-2014, 18:51 Э.Эрдэнэжамъяны гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ… 29-08-2014, 12:33 Бааварт 3 жил 5 сар хорих ял оноолоо… 21-08-2014, 11:24 ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд 6.6 жилийн хорих ял оноолоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.