2017 ОНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ХАМГИЙН АЮУЛТАЙ БАЙЖ БОЛОХ УЛС ОРНЫГ НЭРЛЭЖЭЭ

459

2017 ОНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ХАМГИЙН АЮУЛТАЙ БАЙЖ БОЛОХ УЛС ОРНЫГ НЭРЛЭЖЭЭ

 

International SOS болон Control Risks компаниудын олон улсын эрсдэлийн үнэлгээнд мэргэшсэн мэргэжилтнүүд янз бүрийн улс оронд аялал жуулчлал хийх үеэр хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй, аюултай түвшинг харуулсан дэлхийн зураглал хийжээ.

Тэдний хэлснээр, ирэх жил очиход хамгийн аюултай улсууд бол Хойд Солонгос, Афганистан, Сири, Ирак, Ливи, Нигер, Буркина Фасо, Сомали, Йемен, Өмнөд Судан, Гвинейн Бүгд Найрамдах улс, Сьерра-Леон, Гайти ба Гайана гэжээ. Тэдгээр улсыг газрын зураг дээр улаанаар тэмдэглэсэн байна.

Аюулгүй "баян бүрд" болсон улсуудыг ногооноор зурсан бөгөөд үүнд, Канад, АНУ, баруун болон өмнөд Европын орнууд оржээ.

Косовог Зүүн Европ дахь аюулын түвшин өндөр орон гэж үздэг бол бусад улсууд дундаж түвшинд байгаа гэсэн тооцоо гарчээ. Мөн Австрали, Өмнөд Африк, Японд аюулгүй аялаж, жуулчилж болно гэж үзэж байна.

Уг газрын зураг дээр ОХУ-ыг аюулын түвшин холимог хэмээн бороор тэмдэглэсэн байна. International SOS болон Control Risks-ийнхэн Хятад, Казахстан, Энэтхэг, Иран, Бразил, Аргентин, Индонезийг Оросынхтой ижил нөхцөлтэй гэжээ.

"Гадаадад аялал жуулчлал зохион байгуулах гэж байгаа компани тухайн зорчих улс оронд өөрсдийн ажилтнуудаа явуулж урьдчилан бэлтгэж иж бүрэн зураглал хийсэн байх ёстой. Урьдчилан очих газрынхаа нөхцөл байдлыг мэдэн бүхнийг төлөвлөсөн үед гэнэтийн бэрхшээл бага байх магадлалтай” хэмээн аюулгүй байдлын мэргэжилтэн Роб Уокер хэлсэн байна.

Судалгаанд оролцогчдын 72% нь аялал жуулчлалын эрсдэл тухайн жилд нэмэгдсэн байна, гэсэн бол 80% нь хүний эрүүл мэндэд аюултай учир аялал жуулчлалын маршрутаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байсан байна.

Аялал жуулчлалд ирэх онд үүсэх гол асуудал нь алан хядах ажиллагаа, Zika вирус, бослого, үймээн, эмнэлгийн тусламж, зам тээврийн осол зэрэг аюул гэж үзэж байна.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>