Ховор өвчинд дарлуулаад “мангас” болжээ (видео) Эрүүл мэнд 3-10-2014, 14:07 1921 Хуваалцах 20 настайдаа Шарлотта Хокинс царайлаг шаргал үст бүсгүй байсан гэдэг. Гэвч аймшигт өвчин түүний зүс царайг танигдахын аргагүй өөрчлөн мангас шиг болгожээ. Өсвөр насандаа Шарлотта ар нуруундаа жижигхэн ургацаг байгааг мэдсэн гэдэг. Тэгэхэд тэрбээр энэ нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх өвчний анхны шинж тэмдэг байсан гэдгийг төсөөлөөгүй биз ээ. Тэр цагаас хойш арван жил өнгөрөхөд Шарлоттаг хэн ч танихгүй болов. Түүний нүүр царай, бие тэр чигээрээ хавдраар бүрхэгджээ. Өдгөө энэ зоригт эмгэн 49 жилийн туршид айхтар өвчиндөө (нейрофиброматоз) шаналан амьдарч байгаа юм. Тэр энэ байдалтайгаа дасан зохицжээ. Харин залуу насандаа бол ихэд шаналдаг байсан гэнэ. 15 насандаа Шарлотта нуруун дээрхи сонин янзын ургацгуудаа авахуулах ажилбар хийлгүүлжээ. Удалгүй тэрбээр гэрлээд хүүхэд төрүүлсэн байна. Хүүхэд нь эрүүл саруул төрсөн аж. Гэвч төдөлгүй ургацгууд дахин ургаж эхэлжээ. Нөхөр нь тэсэлгүй явж одсон байна. Шарлоттагийн байдал маш хүндэрч, ургацгуудыг нь авах ямар ч боломжгүй болжээ. Хамгийн хүнд зүйл бол нэг өдөр дэлгүүр дотор явж байсан жаахан хүүхэд Шарлоттагийн нүүр царайг хараад ихэд айн уйлсан явдал гэнэ. Үүнээс болж Шарлотта олон жилийн туршид орон гэрээсээ гаралгүй амьдарчээ. Гэвч сайхан сэтгэлт хүмүүс түүний асуудалд анхаарлаа хандуулж, эргэн нийгэмшихэд нь тус болсон юм. 1921 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-10-2014, 17:08 Ходоодноос нь дөрвөн килограмм үс гарчээ… 5-09-2014, 19:17 Хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгалмаа цаазын ял хүсчээ… 29-08-2014, 13:18 Монголын анхны ДОХ-той эмэгтэй охинтой болжээ… 31-07-2014, 12:58 Загвар өмсөгч Б.Сайнаа хүүтэй болжээ… 22-07-2014, 11:06 Есөн настай сурагч 62-той эмгэнтэй гэрлэж, дэлхийн хамгийн залуу сүйт хархүү боллоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.