ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛЫГ ХЯТАДЫН ЗҮГЭЭС ДАХИН ЭСЭРГҮҮЦЛЭЭ

858
ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛЫГ ХЯТАДЫН ЗҮГЭЭС ДАХИН ЭСЭРГҮҮЦЛЭЭДээрхийн гэгээнтэн XIV Далай лам эдгээр өдрүүдэд Монгол улсад айлчилж байгаа.Тэгвэл уг айлчлалыг Хятадын эрх баригчид хориглохыг шаардаад байсан юм.

Энэ талаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан "Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм” хэмээжээ.

Мөн тэрбээр "Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн New York Times-д нийтлэгдсэн байна.

Тэгвэл өнгөрсөн ням гарагт дахин мэдэгдэл гаргасан талаар тус улсын хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал Далай ламын айлчлалыг эсэргүүцсээр байтал Монгол улс хүлээн авсан нь хоёр улсын  харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг  хэвлэлүүд онцлон бичжээ.

Дашрамд дуулгахад, Далай лам ес дэх удаагаа Монгол улсад айлчилж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>