Ким Кардашьян ном уншихаас залхаж хуучин амьдралаа санав

592

Ким Кардашьян ном уншихаас залхаж хуучин амьдралаа санавЦахим сүлжээний хамгийн идэвхитэй хүн байсан реалити шоуны од Ким Кардашьян хоёр сарын өмнө Парис дахь гэртээ дээрэмдүүлснээс хойш төрөл арилжсан мэт өөр хүн болоод байгаа.

Элдэв арга хэмжээ, улаан хивсний ёслол зэргийг алгасахгүй шахам оролцдог Ким бүсгүй энэ хоёр сарын хугацаанд гэрээсээ тоотойхон  гарсан бөгөөд талийгч эцгийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг ч алгассан байдаг.

 

Тэрбээр сэтгэл засалчийн зөвлөгөөгөөр болсон дээрмийн хэргийг мартахаар хичээж буй. Түүнчлэн гэртээ сууж байгаа Ким өнгөрсөн амьдралынхаа талаар нухацтай тунгааж,  хоёр хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх боломж гарч ирж байгаа юм. Том охиныхоо цэцэрлэгийн хичээлд нь туслахаас гадна бага хүү Сэйнт Уэстыг өөрөө асарч байгаа гэнэ. Ном уншиж өдрийг өнгөрүүлж буй Ким саяхнаас цахим сүлжээнд ганц нэгхэн үйлдэл хийж эхэлсэн. Тэрбээр урьдынх шиг хэвлэлийнхний гол сэдэв болж, цахим сүлжээнд дуулиан тариагүй ч , алхам алхмаар амьдралын өмнөх хэв маягтаа буцан ирж байна. Үргэлж олны анхаарлын төвд байдаг Ким Кардашьян өмнөх амьдралаа санагалзаж буй нь лавтай.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>