Уул уурхайн салбарт 683 ажлын байр бий боллоо

461

 Уул уурхайн салбарт 683 ажлын байр бий боллоо

УУХҮЯ- шинээр13 үйлдвэрийг хүлээн авчээ. Төв, Булган, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны 9, жоншны 2, шохойн чулууны 2 уурхайг "Ашигт малтмалын тухай” хуулийн 35.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын комисс ажиллаж байнгын ажиллагаанд хүлээн авсан байна.

 

Дээрх уулын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орсноор 683 ажлын байр шинээр бий болж, 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээр улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэх боломж бүрдлээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>