|
Видео

Шинэ мэдээ

Дундаж наслалт

 

Дундаж наслалтДундаж наслалт болон 60-65-аас дээш насны ахмадуудын дундаж наслалтын талаар танилцуулж байна. НҮБ-ын статистик мэдээллээс харвал 2010- 2015 онд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.8 хувь, эмэгтэйчүүдийнх 73.3 хувьтай байгаа юм. Тэгэхээр 60 жилийн өмнө буюу 1950-1955 оны хооронд монгол хүний дундаж наслалтай эрэгтэйчүүдийн хувьд 41.5, эмэгтэй хүнийх 44.9 хувьтай байжээ. Энэ нь даруй 20 насаар нэмэгдсэн гэсэн үг бөгөөд эрүүл мэнд зэргийг тооцдог индекс болох дундаж наслалт нэмэгдсэн нь үнэхээр сайн үзүүлэлт юм.

Нөгөө талаар дундаж наслалт гэдэг тоон утгыг тооцохдоо цаашид хэдэн жил амьдрах вэ гэдгийг бодох нь. Өөрөөр хэлбэл, 60 настай монгол эрэгтэй хэдэн жил амьдрах вэ гэдгийг тооцож болно. Гэхдээ монгол эрэгтэйн дундаж наслалт 64.8 байгаа болохоор 60 настай эрэгтэйн хувьд тав орчим жил амьдарна гэж үзвэл буруу тооцоо болно.

Харин дундаж наслалтыг тухайн жилд төрсөн "0” настай нярай дунджаар хэд наслах вэ гэдгийг харуулсан индекс гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний тулд 2010-2015 оны хугацаанд төрсөн эрэгтэй нярай 64.8, эмэгтэй нь 73.3 нас хүртэл дунджаар амьдарна гэсэн үг юм. Харин 60 настай хүн цаашид хэдэн жил амьдрах вэ гэдгийг илэрхийлэх индекс 60-65-аас дээш насны ахмадуудын дундаж наслалтыг өөр тоон утгаар илэрхийлнэ. Тухайлбал, тухайн насны хүн цаашид хэдэн нас хүртэл амьдрах вэ, гэдгийг илтгэх индекс юм.

Одоогоос ойролцоогоор 90 жилийн өмнө 1921- 1925 оны хооронд 65-аас дээш насны Японы ахмадуудын дундаж наслалт нь эрэгтэй 9.31 жил, эмэгтэй 11.10 жил байсан. Тухайн үед 65 нас гэдэг маш өндөр нас гэж үзэж байсан болохоор тухайн насныхны дундаж наслалт бага байв. Харин 2014 онд 65-аас дээш насны ахмадуудын дундаж наслалтыг авч үзвэл эрэгтэй 19.29, эмэгтэй 24.18 байгаа нь нэг дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлвэл, Япон улсын 65 насны ахмадуудын наслалтыг дунджаар тооцож үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 90 наслана гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлж болохоор байна.

Япон улсад тэтгэвэрт гарах нас 65 боловч сарын цалингаас хувилж тооцож тэтгэвэр олгох нас 65 гэдгийг 2000 онд тогтоосон байдаг. Хэрэгжиж эхлэх хугацаа нь эрэгтэйчүүдийн хувьд 2013 оноос 12 жилийн хугацаанд, харин эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн 12 жилийн хугацаанд гурван жил тутамд нэг, нэг насаар нэмэх болсон юм. Цаашид өндөр насжилт нь нийгэмд том асуудал болохыг мэдсэнээр 1980 оноос өмнө, эрэгтэй 60 насыг 65, эмэгтэй 55 насыг 60 болгож хойшлуулах хэрэгтэй хэмээн энэ талаар хэлэлцүүлсээр ирсэн.

Гэвч ахмад настнуудын ажиллах орчныг бүрдүүлээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Эцсийн үр дүнд нас нэмэх хугацааг 20 жилээр хойшлуулсан. Ингээд 2000 оны хувьд 65-аас дээш насны ахмадуудын дундаж наслалт эрэгтэй 17.54 нас, эмэгтэй 22.42 нас болж нэмэгджээ. Үүний дүнд тэтгэврийн даатгалын санхүүгийн зарлага өсч, шимтгэл төлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэн явдал нь Япон улсын тэтгэврийн тогтолцооны бодит түүх болсон билээ.

Тэтгэврийн тогтолцоо гэдэг өнөө цагт тэтгэвэр авч буй иргэд, ойрын хугацаанд тэтгэвэр авах иргэд, даатгалын шимтгэл төлөгч иргэд, ирээдүйд шимтгэл төлөх иргэд гээд бүгд өөр өөрийн байр сууринаас ханддаг тул тэдний санал бодлыг нэг цэгт төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс тодорхой тоо баримтан дээр тулгуурлан хэтийн тооцооллыг дэвшүүлэх нь чухал юм.

Ямашита Мамору Жайка
Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх 

Зууны мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.