|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 13:38
27-05-2017, 18:21

Хордсон иргэд Метолин бодисыг усаар найруулж уужээ

 Хордсон иргэд Метолин бодисыг усаар найруулж уужээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” ХХК-ийн ажилчид энэ сарын 24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андуурснаар дөрвөн хүн амиа алдсан юм. Нийт 23 хүн өртөж таван хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

 

 Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст бөөр цэвэршүүлэх, цуснаас хор гаргах эмчилгээ хийгдэж байгаа юм байна.

 

Хордсон иргэдийн хувьд гал тогоонд гал өрдөхөд ашигладаг Метолин гэх бодис уусан байх магадлалтай юм байна.  Ажилчид өөрсдөө үүнийгээ усаар найруулж уувал хятад архи шиг амттай болдог гэж ярицгаагаад уужээ. Тэд 100-200 мл орчмыг уусан байна. Ингэж уусныхаа маргааш шартсан зарим нь дахин архи ууж арга хэмжээ авчээ.

Гэтэл архи уугаагүй зарим нь бие нь муудан 11 сарын 25-нд дуудлага өгсөн аж.  Аймгийн эмнэлэг рүү хүргэгдэж байхдаа нь 3 нь нас барж, 1 нь эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа тусламж авч чадалгүй амиа алджээ.  Хордсон иргэд 21-33 насны залуус байсан аж. 

 

 

Хэрэг 11.24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон тухай дуудлагыг 11.25-ний өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээн авчээ.

 

 Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас томилогдсон шуурхай ажлын хэсэг  энэ сарын 27-ны  өдрийн 00:00 цагт  Дорнод аймаг руу явж газар дээр нь ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.