Гайхалтай өдрийг бий болгосон зураачийн тухай түүх
Тэр ХХ зууны дунд үед Америкт аж төрж байжээ. Түүний бүтээл туурвилыг хэн ч нэг их анзаардаггүй байсан бөгөөд шүүмжлэгчид ч түүнийг онц сонирхож байгаагүйгээс гадна, түүний зургууд мөнхрөх юм хэмээн хэн ч бодож байгаагүй бололтой.
Гэтэл даатгалын «State Mutual Life Assurance Company of America» компанийн төлөөлөгчид компанийнхаа нэрийн хуудас болох ямар нэг содон, сэтгэл хоногшсон бэлгэдэл бодож олохыг түүнээс хүсчээ.
Харви нэг ч их удаан бодолгүй, одоо интернэт хэрэглэгчдийн "смайлик” гэж нэрлээд байгаа инээмсэглэж буй шар өнгийн бөөрөнхий зургийг захиалагчдад санал болгосон байна. Энэ явдал 1963 онд болжээ.
Захиалагчид зургийг хүлээн аваад, Боллд тавин доллар өгч, ийм дүрс бүхий тэмдэг хийлгэж, компанийн бүх ажилтанд тарааж өгчээ. Ийм "нэрийн хуудас” бодож байснаас хамаагүй их амжилттай болсон байна.
Компанийн үйлчлүүлэгч нар ч бөөн баяр болж, чухамдаа хэдхэн сарын дараа арван мянга гаруй тэмдэг хийжээ! Тун удалгүй энэ хөөрхөн дүрс футболк, бейсболын малгай, дугтуй, ил захидал, шүдэнзний хайрцаг дээр гарахболсон байна. Тэр ч бүү хэл, АНУ-ын шуудангийн алба ч энэ бэлгэдэл бүхий маркгаргажээ.
Болл үүгээр үнэндээ их бахархаж байжээ. "Хүн төрөлхтөн болон урлагийн түүхэнд ингэлтлээ өргөн тархаснаар хүмүүст их аз жаргал, баяр хөөр, баясал авчирсан нэг ч бүтээл байгаагүй юм.
Зурахад амархан байсан мөртлөө бүх хүнд ойлгомжтой тийм зүйл байгаагүй” гэж тэр нэг ярилцлагадаа хэлсэн байдаг.
Дэлхийн инээмсэглэлийн өдрийг 1999 онд анх тэмдэглэсэн юм. Харин жил бүрийн есдүгээр сарын 19-нд "Смайлик”-ийн төрсөн өдрийг бас тэмдэглэдэг болсон билээ.
bataar.mn