БНХАУ-ын анхны сансрын нисэгч сансарт нууцлаг зүйлстэй учирчээ

750

БНХАУ-ын анхны сансрын нисэгч сансарт нууцлаг зүйлстэй учирчээ

 

Сансарт янз бүрийн нууцлаг зүйлстэй учирсан тухай дурсамж олон бий. Сансрын анхны нисэгч Юрий Гагарин хүртэл тойрог замд, хөлгийнхөө бүхээгт арслан харсан тухай домог мэт яриа бий.

 

 

Тэгвэл урд хөрш БНХАУ-ын анхны сансрын нисэгч Ян Ливей ч мөн тиймэрхүү нууцлаг зүйлстэй учирснаа дурсан ярьсан байна. 2003 онд, анхны нислэгээ үйлдэж байх үед  хөлгийнх нь бүхээгт маш нууцлаг бөмбөрийн цохилт сонсогдож эхэлжээ.Цохилт нь жигд хэмнэлтэй биш, дуу нь эрт дээр үеийн хүмүүсийн хэрэглэж байсан бөмбөр болов уу гэмээр чимээтэй байсан аж.

[Хятадын анхны сансрын нисэгч сансарт нууцлаг зүйлстэй учирчээ]

Тухайн үед хөлөг дотор бөмбөртэй төстэй дуу чимээ гаргах юу ч байхгүй байсан тул Ян Ливей ихэд гайхжээ. Хамгийн сонирхолтой нь, нууцлаг дуу чимээ ер бусын айдас хүйдсийг дамжуулж байсан бөгөөд сансрын нисэгч айдаст автаж, ухаан алдах шахаж байжээ. Түүний толгойд хамгийн түрүүнд "харь гаригийнхан” гэсэн бодол орж ирсэн гэнэ. Нислэгээс буцаж ирснийхээ дараа тэрээр энэ тухайгаа хэнд ч хэлэлгүй нууцалсан байна. Чихэнд нь бөмбөрийн дуу ч дахиж сонсогдоогүй аж. Өдгөө хошууч генерал болсон Ян Ливей саяхан хийлгэсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дээрх түүхийг ярьжээ.

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>