Өөрөө өөртэйгээ хуримлав

1090
Англи бүсгүй өөртөө дэндүү хайртай тул өөрөө өөртэйгээ гэрлэжээ. Түүний сонин содон хуриманд 50 зочин ирсэн байна. Грэйс Гедлер гэдэг бүсгүй Девон орчмын хөдөө тосгонд өөрөө өөртэйгээ гэрлэсэн аж. Түүний эцэг, эх хуримын ёслолд нь оролцоогүй гэнэ. 


Зарим нэг найзууд нь сүйт бүсгүй-сүйт залуу өөрийгөө хайрладаг Нарциссизм өвчтэй гэж таамагласан ч түүнийгээ ам нээж хэлэхээс айжээ. Залуу хос буюу Грэйс Гедлер өөрөө л сайхан байвал болох нь тэр гэж тэд үзэв. Энэ бүсгүй бясалгал үйлдэж, "Шакти Тантра” урсгалыг дагаснаар өөртэйгээ гэрлэхээр шийдсэн аж. 

Тэрбээр өөртэйгээ гэрлэх саналыг өнгөрсөн жил Лондон хотод өөрөө өөртөө тавьсан байна. Хуучны хуримын даашинз болон бөгжийг тэрбээр хар зах дээрээс худалдаж авсан бөгөөд нөхөр-эхнэртэйгээ толин дээр үнсэлцжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>