5 жил завсарласан “ Алма Матер”-ын шилдгүүд маргааш тодорно

643

5 жил завсарласан “ Алма Матер”-ын шилдгүүд маргааш тодорно

 

Монголын Залуучуудын Холбоо 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах "Алма матер” ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

 

Тэгвэл сүүлийн таван жил завсарлаад байсан "Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, 16 дахь жилдээ буюу 2016. 12. 23-ны 13 цагт Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулахаар болжээ.Эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг 12 салбар чиглэлд суралцаж буй 12 шилдэг оюутан шалгарах бөгөөд 200 гаруй шилдэг оюутнууд материалаа ирүүлсэн байна. Үүнээс шилдгийн шилдэг 12 оюутан" Алма Матер”-ын 2016 оны тэргүүний оюутнааршалгарч МЗХ-ны " Тэргүүний оюутан” цол тэмдэг, өргөмжлөлийг хүртэх юм.


 

Шүүгчдийн бүрэлдэхүүндУИХ-ын дарга асан доктор, профессор С.Төмөр-Очир, МУ-ын гавьяат багш Ц.Түвшинтөгс, Соёмбо академийн ерөнхий захирал С.Санжмятав, Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгч Б.Отгонбаяр, МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч У.Басбиш, УТХА хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МУИС-ийн Оюутны албаны дарга О.Алтангэрэл нар ажиллажээ.

Шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу 2016. 12. 23-ны 13 цагт Нийслэлийн Иргэний танхимд болох юм байна.


 

 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>