Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүр ажиллана

245

Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүр ажиллана

 

Энэ оны төгсгөлд бүх нийтийн амралтын өдрүүд, баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 2 хүртэл бүх нийтээр амарна. Эдгээр өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах юм.

Нийслэлийн газрын алба, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 2-ны өдрүүдэд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллана. Иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.