Эд баялаг дуудах шившлэг

1271
Эд баялаг дуудах шившлэгЭлбэг дэлбэг, баян чинээлэг амьдран хэзээ ч юугаар ч дутагдахгүй байлгадаг шившлэгийг та бүхэндээ хүргэж байна. Та эхлээд лаа асаан хэсэг хугацаанд зүгээр л түүн рүү ширт. Энэ үеэр танд зориулан бүх төрлийн эд баялгийг бүтээсэн Мөнх хөх тэнгэртээ (эсвэл Бурханд) талархаарай. Энэ талархал таны сэтгэл санаа, бие махбодийг бүрэн гүйцэд дүүргэх ёстой. 

Хорвоо ертөнцийн бүх эд баялаг зөвхөн таны амьдралд орж ирэх зөвшөөрлөө хүлээж байгаа хэмээн төсөөл. Одоо та шидэт шившлэг уншсанаар ийм зөвшөөрлөө өгөх юм. Шившдэгийг 3 удаа дуулдахаар хэлнэ, бичсэнээ харахгүй хэлэх тул цээжлэхийг хичээгээрэй. 

"Гал минь дүрэлзэн бадар, хэрэгцээний хүлээс гинжийг тасалтугай. Эд баялагт хүрэх хаалгыг нээгээрэй. Мөнх хөх тэнгэр минь би тандаа талархаж байна. Та намайг сонгож байгааг би мэднэ, иймээс надад эд баялаг, сайн сайхан, алт мөнгөө бэлэглэнэ үү. Аминь” гэж хэлэх үедээ лааны дөл рүү ширтэх ёстой. Лааг шатаж дуустал хүлээнэ. Эсвэл гал түймэр гарахгүй байх бүх арга хэмжээг урьдчилан аваад лааг шатаж дуустал гэрийн өөр бусад ажлаа амжуулаарай. 

Ходни Одмаа, www.mnews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>