Монголд хар тамхины хэрэглээ өсөхөд нилээдгүй нөлөө үзүүлж байсан том бүлэглэлийг ЦЕГ-хан илрүүлж баривчиллаа.

1549

 

Мансууруулах төрлийн өвс түүдэг бүлэг этгээдүүдийг өчигдөр орой  Төв аймгийн Жаргалант сумаас саатуулан баривчилж Улаанбаатар хотод авчирсан байна. Эдгээр бүлэг этгээдүүд  түүсэн мансууруулах өвсөө нйислэлд нууцаар оруулж борлуулдаг, түүнийг нь худалдаж авдаг бүхэл бүтэн сүлжээ ажилладаг гэдгийг цагдаагийн байгууллагынхан хүлээн зөвшөөрлөө. Тус бүлэг этгээдүүд нь монголд хар тамхины хэрэглээ өсөхөд нилээдгүй нөлөө үзүүлж байсан том бүлэглэл гэдэг ч мөн батлагдсан байгаа.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 4-р хэлтсийн албан хаагч нар 1986 онд төрсөн Т,Б,Ц гэгч этгээдүүдийг Төв аймгаас 10 орчим килограмм мансууруулах өвс түүж байхад нь баривчилж эрүүгийн хуулийн 192.2 эрүү үүсгэн цагдан хорисон байна.

Цагдаагийн байгууллага мэргэжлийн байгууллагууд бусад төрийн болон ТББ-тай хамтран Монгол улсад ургадаг хар тамхины төрлийн ургамлуудын тархацийг судалж тухайн газруудыг цагдаагийн байгууллагын хяналтанд байлгадаг байна. Тиймээс энэ хяналтын хүрээнд дээрхи хэргүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна. 

М.Номин

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>