Энэ өдрийн зурхай /2017.01.16/

660

Энэ өдрийн зурхай /2017.01.16/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 19. Сумъяа гараг. Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр. 

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй  
Суудал: Огторгуй

Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирна" хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Муу санаатай байж болохгүй. Энэ өдөр мэргэжлийн зүгээс эрсдэлтэй алхам хий. Хамтрагч нар таныг бус өөрсдийн ашгийг харж байна. Танд туршлага бас алуурчин мэдрэмж, мөрийтэй тоглоомын овжин байдал шаардлагатай байна. Гэсэн ч танд энэ бүх арга ухаан, авьяас байгаа учир өөртөө итгэ.


ҮХЭР (4/20-5/20)

Зөрчилтэй, хоёрдмол өдөр. Таны эрч хүч дүүрэн байж, өөрийн санасан бүхнээ гүйцэлдүүлэх тэмүүлэл их байна. Нөгөө талаас санасан болгон бодит болох гадаад боломж, нөөц дутмаг байна. Үүнтэй эвлэрэхийг таны зөн совин зөвшөөрөхгүй. Ажил дээр чинь онцгой нөхцөл байдал үүснэ. Санамсаргүй дайралт ирвэл бүү сандарч мэгд. Хариу шийдвэртэй алхам хий. Бүх ажлаа дараалалт оруулаад нэгийг нь дуустал хий.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэрэгч өдөр. Энэ өдрийг уулзалтанд ашигла. Шинээр хөгжиж буй гарааны компаниудад таатай байна. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Биеийн эрүүл мэнд тун дажгүй байна. Таны хайрын сэтгэл тогтворгүйтэж, өөр хүнд сэтгэл алдах болно. Биеэ барихыг хичээх боловч танд харилцан итгэлцэл, сэтгэлийн хат үгүйлэгдэх болно. Биеийн чилээгээ гаргах дасгалд сайн анхаар.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Суралцах өдөр. Та алдаан дээрээ сурах хэрэгтэй. Та өөртөө хариуцлага хүлээхээс битгий ай. Алдаагаа бусдын өмнө хүлээн зөвшөөр.Та мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа бол бага зэрэг золиос хамаагүй. Дараагийн үе гэж байгаа шүү гэдгийг ужигарсан муу санаатнуудад мэдрүүлж, тэднийг санаагаар унагахыг хичээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Өвөрмөц сэтгэлгээ энэ цаг үеийн амжилтын нууц болно. Өнөөдөр арслангууд ер бусын өвөрмөц санаа дэвшүүлэх чадвартай байна. Энэ санаагаа зөв илэрхийлвэл од эрхэс хэрэгжих боломжтойг зааж байна. Сэтгэлгээний шинэ санаа орж ирэхгүй бол агуу сэтгэгч нахаас санаа авч ургуулан сэтгэ. Гариг эрхэсийн зөв зүйл дээр ивээж байгаа үеийг алдана гэдэг бол бэлэн хоолыг асгахтай адил. Бусдад санаагаа бүү худалд. Өөрөө дуустал хамт бай.


ОХИН (8/23-9/22)

Түншүүдтэйгээ эв найртай байхад хүнд өдөр. Хийсэн болон хийх гэж буй ажлаа дүгнэж цэгнэ. Маргаан асуудлыг улам хурцатгана. Өөрийн боломжоо үнэлж бие даан гүйцэтгэж чадах ажлынхаа хэмжээг тодорхойл. Түүнийгээ түншээс хамааралгүй хийх аргыг цаг алдалгүй ав. Үүнийгээ түншээсээ нуулгүй илчил. Хэцүү байсан ч та алсын ашгаа бодоод түншдээ бууж өгнө.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амжилт олж, санхүүгээ дээшлүүлэх өдөр. Тооцоо сайтай шийдвэр гарга. Хамтрагч түнштэй хийх гэрээ хэлэлцээрийн заалтуудыг сайн тооцоол. Хамтран ажиллах ажиллагаандаа итгэлцлийг чухалчлах нь зайлшгүй ч гэрээндээ бүгдийг тусга. Хувийн амьдрал, эрүүл мэнддээ сайн анхаар, эрүүл аж төрөх байдлыг өдөр тутам анхаарвал сайн байна. Хоол хүнсэндээ байгалын гаралтай эрүүл хүнс хэрэглэх шаардлагатай байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэрэг тогтвортой өдөр. Харилцаа холбоо тогтоох оролдлого найдвар төрүүлнэ. Ажил хэргийн санхүү хэвийн байна. Удирдлагатайгаа харилцах харьцаанд эерэг хандлагууд гарч өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж гарна. Гол өрсөлдөгчийнхөө арга мэхийг таних боломжыг бүү алдаарай.


НУМ (11/22-12/21)

Туршлага нэмэгдэх, шинэ мэдлэг дээшлэх хосолсон өдөр. Урьд гаргасан алдаагаа хэрхэн даван туулах сорил тулгарна. Энэ үед та эргэж буцалгүй, шийдэмгий байвал асуудлыг хялбар шийднэ. Бизнесээ өргөжүүлэхийн тул ямар боломжуудыг ашиглаж болох талаар шинэ шийдэл мэдлэгт суралц. Хуучин түншүүдтэйгээ засаж болох алдсан алдааныхаа талаар харилцан тохиролцвол хямралын үед үр дүнтэй байна.


МАТАР (12/22-1/19)

Түгшүүртэй өдөр. Таныг ажлаа алдах эсвэл хайртай хүнээ алдах нь гэсэн айдас эзэмдэнэ. Өөрийн айдсаасаа болж бид өөрсдөдөө гай зовлон дууддагийг санаж яв. Бүх зүйл сайн сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Тэгвэл та хувь заяандаа гомдохгүй гэдгийг танд зөвлөе.


ХУМХ (1/20-2/18)

Хоёрдмол зөрчилтэй өдөр. Олон ажил амжуулахын тулд та өөрийгөө хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Бүгд амжихгүй нь тодорхой тул заримыг хүчээр хаяж сур. Харилцан ойлголцол хүндрэлтэй байх болно. Санхүү хүнд өдөр байна. Хэрвээ ямар нэг таагүй зүйл тохиолдвол гуравдагч этгээдтэй хамтарч ажилла. Боломж бүх талаас хайхаас арга алга.


ЗАГАС (2/19-3/20)

Хөнгөн, сэргэлэн өдөр. Өнөөдөр та хүнд нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Тавьсан зорилгоосоо буцах хэрэггүй, бүх боломжоороо ажиллахыг хичээ. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвхи гаргах хэрэггүй. Энэ бүхэн амар бус гэдгийг мэдэх учраас та бүхнийг хөнгөнөөр сэтгэ . Мөн дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Өөрийн санаа бодлоо бусдынхаас дээгүүр тавьсанаар санхүүгийн алдагдал, нэр хүндээ унагаж магадгүй. Анхаарал тань өөр газар ч бусдыг сайн сонсож байгаа дүр эсгэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>