“Буян”-гийн Жагаа Трампын тангараг өргөх ёслолд оролцохоор АНУ-ыг зорилоо

1053
“Буян”-гийн Жагаа Трампын тангараг өргөх ёслолд оролцохоор АНУ-ыг зорилооӨнөөдөр "Буян”-гийн Б.Жаргалсайхан АНУ-ыг зорьж буй юм байна. Эх сурвалжийн хэлснээр, тэрээр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампыг дэмжигчдийн нэг бөгөөд түүний тангараг өргөх ёслолд оролцох зорилготой яваа аж.

 

Энэ сарын 20-ны өдөр болох Доналд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнөх ёслолуудаас илүү өвөрмөц, богино хөтөлбөртэй, улс төр болон урлаг соёлын хүрээнд харьцангуй хумигдмал болох талаар ажиглагчид мэдээлж буй юм.

Вашингтоны дотоод аюулгүй байдлын албаны даргын мэдээллээр, тангараг өргөх ёслолд 800-900 мянган хүн оролцох тооцоо байгаа аж. Энэ нь найман жилийн өмнөх Барак Обамагийн анхны тангаргийн ёслолд АНУ-ын түүхэнд урьд хожид байгаагүй 1.8 сая хүн цугласантай харьцуулахад ердөө тал хувь нь юм.

Трамп тангаргийн ёслолын парадын маршрутыг богиносгож, үдэшлэгүүдийн тоог цөөлөхөөр төлөвлөжээ. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд тангаргийн ёслолыг бойкотлохоо мэдэгдэж, хүний эрхийн төлөө тэмцэгчид зөвхөн Вашингтон төдийгүй өөр олон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй мэдээлэл бий. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>