Африкийн орнууд үүрэг хүлээх ёстой гэв

875

 

 

14-нд Малийн нийслэл Бамакод Францын ерөнхийлөгч Олланд: Улс орон бүрт терроризмын заналхийлэл оршиж байна. Африкийн бүх орон терроризмын эсрэг үйл хэргийн явцад үүрэг хариуцлага хүлээх ёстой гэжээ. 

14-нд Бамакод Франц, Африкийн төрийн тэргүүн нарын 27-р хурал болов. Хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд Олланд хэлэхдээ: Африкийн бүх орон терроризмын эсрэг үйл хэргийн талаар үүрэг хариуцлага хүлээх ёстой. Францаас Африкийг дэмжиж байгаа нь бас Франц өөрийн аюулгүй байдлаа баталгаажуулж байгаа болно гэжээ. 

Олланд Франц, Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, "Африк бол бидний ирээдүй юм. Хэрэв Африкийн эдийн засаг өсвөл, Европ, Францын аль алинд нь ашигтай" гэжээ. 

ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>