Мөрийгөө алддаггүй эмээ

723
 Мөрийгөө алддаггүй эмээ
Мөрийгөө алддаггүй эмээ Нэгэн жижигхэн эмээ Үндэстний Төв банк руу уут дүүрэн мөнгө барин орж ирээд, энэ нь маш их мөнгө учир зөвхөн Банкны ерөнхийлөгчтэй харьцаж хадгаламж нээнэ гэсэн шаардлага эмээ тавив. Нилээн их маргаж ярилцсаны дараа эмээг "Үйлчлүүлэгч Хаан” гэдэг зарчмын дагуу банкны ажилтнууд Ерөнхийлөгчийнхөө ажлын өрөө рүү дагуулж ирэв. Банкны ерөнхийлөгч түүнээс хичнээн хэмжээний хадгаламж нээх вэ гэж асуужээ. 165 мянган доллар гээд эмээ ууттай мөнгөө ширээн дээр асгав.

Ерөнхийлөгчид мэдээж ийм их хэмжээний бэлэн мөнгө яагаад түүнд байгаа нь сонин байсан тул асуужээ. -Хатагтай та ийм их бэлэн мөнгө авч явж байгаад би гайхаж байна. Хаанаас та олсон юм? Эмгэн хариулав: -Би мөрий тавьдаг юм. -Мөрий? Ямар төрлийн? -Жишээ нь, би 25 мянган доллараар Таны төмсөгнүүд дөрвөлжин гэж мөрийцөж чадна. Ха ха ха гэж ерөнхийлөгч инээв. Энэ тэнэг мөрий байна. Ийм мөрийг та хэзээ ч хожихгүй! -Тэгвэл та мөрийцөх үү? гэж эмгэн өдөөсөн байрын асуув. -Тэгэлгүй яах вэ, миний төмсөгнүүд дөрвөлжин биш гэж таньтай 25 000 $ мөрийцөхөд бэлэн байна! -Ойлголоо, гэхдээ бид их мөнгөний тухай ярилцаж байгаа болохоор, би маргааш 10 цагт өөрийн өмгөөлөгчөө гэрчээр дагуулан ирж болох уу? -Тэгэлгүй яах вэ гэж өөртөө итгэсэн ерөнхийлөгч хариулав.

Тэр шөнө ерөнхийлөгч мөрийнөөс болж нилээн тухгүй байж олон цаг толины өмнө эргэлдэж, төмсөгнүүдээ барьж ийш тийш нь дахин дахин шалгав. Нухацтай удаан үзсэний дараа ямар ч тохиолдолд төмсөг нь дөрвөлжин байж таарахгүй, тэгэхээр мөрийг ялахнээ гэж итгэв. Дараагийн өглөө яг 10:00 цагт эмээ өмгөөлөгчтэйгээ оффис дээр нь ирлээ. Өмгөөлөгчөө танилцуулаад мөрийний нөхцлийг дахин сануулав: 25 000 $ ерөнхийлөгчийн төмсөг дөрвөлжин байвал авна! Ерөнхийлөгч мөрийг зөвшөөрснөө батлав. Бүгд сайн харахын тулд түүнийг өмдөө доош нь буулгахыг эмээ түүнээс хүсэв. Ерөнхийлөгч биелүүлэв.

Эмээ хянуур харсныхаа дараа: -Барьж шалгаж болох уу? гэж асуув. -"За яахав, 25 000 $ бол их мөнгө, та бүрэн итгэхийн тулд барьж үзэж болно гэж би бодож байна" гэв. Энэ үед тэр өмгөөлөгч толгойгоороо чимээгүй хана цохиж байхыг харав. -Өмгөөлөгч яагаад байнаа? гэж гайхсан ерөнхийлөгчийн асуултад эмээ: -"Зүгээрээ, энэ мөрийгөөс гадна би түүнтэй 100 мянган доллараар өнөөдөр 10:00 цагт Үндэстний Төв банкны Ерөнхийлөгчийн төмсгийг барина гэж мөрийцсөн юм" гэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>