|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Уул уурхайн салбарын индекс -1.95%-иар унав

 Уул уурхайн салбарын индекс -1.95%-иар унав

Монголын Хөрөнгийн Биржийн 2017.01.16-ны өдрийн тойм мэдээллийг хүргэж байна. "Market info” цахим хуудаст мэдээлснээр, өнөөдрийн Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны дүнд ТОП-20 болон MSE ALL индексүүд уналттай хаагдав. Тодруулбал, ТОП-20 индекс -24.80 нэгж буюу 0.20%-иар унаж 12,187.40 нэгжид хүрсэн бөгөөд индексийн уналтад дараахь хувьцааны ханш нөлөөлсөн байна. Үүнд:

I ангиллын хувьцааны тухайд: АПУ /MSE:APU/-ийн ханш -0.13%-иар, Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш -3.54%-иар,

II ангиллын хувьцааны тухайд: Шарын гол /MSE:SHG/-ийн ханш -3.92%-иар, Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -1.66%-иар, Хөх ган /MSE:HGN/-ийн ханш -4.88%-иар, харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс өмнөх хаалтаас -3.07 нэгж буюу -0.36%-иар буурч 844.99 нэгжид хаагдсан байна.

Салбарын индексийн өөрчлөлтийг харвал 8 салбарт өөрчлөлт гарснаас гурван салбарын индекс өсч, таван салбарын индекс буурчээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын индекс өмнөх хаалтаас 0.45%-иар өсч 110.54 нэгжид хүрсэн бол Уул уурхайн салбарын индекс -1.95%-иар унаж 78.75 нэгжид хүрсэн байна.

Үнэт цаасны арилжаагаар 25 хувьцаат компанийн 27.186 ширхэг хувьцаа 13.27 сая төгрөгөнд арилжигдав.

Хувьцааны ангиллын үзүүлэлтийг харвал I ангилалд 5 компанийн 1,965 ширхэг хувьцаа 5.69 сая төгрөгөөр,  II ангилалд 14 компанийн 23,630 ширхэг хувьцаа 6.70 сая төгрөгөөр арилжигдсан бол үнэт цаасны III ангилалд 6 компанийн 1,591 ширхэг хувьцаа 880,132 төгрөгөөр зарагдав. Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 57 удаагийн хэлцэл хийгджээ.

Зах зээл дээр хувьцааны багцын болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бондын арилжаа явагдаагүй байна.

Арилжааны идэвхийн тухайд Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьцаа тоо ширхэгээр хамгийн идэвхитэй байсан ба тус компанийн 11,055 ширхэг хувьцаа зарагдсан бол Баянгол зочид буудал  /MSE:BNG/ компанийн хувьцаа 3.82 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Харин салбарын үзүүлэлтээр Аялал жуулчлалын салбарын хувьцаанууд тоо ширхэгийн 41.0%-ийг бүрдүүлсэн бол Аялал жуулчлалын салбарын хувьцаа арилжааны үнийн дүнгийн 34.21%-ийг эзэллээ.

Ханшийн өөрчлөлтийн хувьд 18 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон бөгөөд үүний 7 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн ханш буурав.

Их барилга /MSE:IBA/ компанийн хувьцаа 5.19%-ийн өсөлт үзүүлсэн бол Бэрх уул  /MSE:BEU/-ийн хувьцааны ханш -14.91%-ийн уналт үзүүлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.