МАН-аас бялуу хүртэж, дэд сайдын суудалд залрах эрхмүүдийн хэн нь хэн бэ

465

МАН-ын бялуу хуваалт дуусаагүй, албан тушаалын төлөөх "зодоон” нам дотроо үргэлжилсээр байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон учраас түүний орны хүнийг томилох шаардлага МАН-д үүссэн. Тэгвэл уг суудлын төлөөх тэмцэл нам дотор хэдийнэ өрнөсөн ч өдгөө бүр шүрүүсч газар авчээ.

МАН-аас бялуу хүртэж, дэд сайдын суудалд залрах эрхмүүдийн хэн нь хэн бэ

Тодруулбал МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад томилохыг дэмжиж саналаа УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг албан тушаалд Н.Төмөрхүү, Д.Загджав болон Б.Төмөрчулуун, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрах нар өрсөлджээ. Харин МАН-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилохыг дэмжсэнаж. Гэвч үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж, улмаар намын дарга М.Энхболдод хандан УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүссэн бичгийг илгээсэн байна. Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал хэний мэдэлд очих нь удахгүй тодорхой болно. Уг суудалд нэр нь яригдаж буй эрхмүүдийн хувьд төдийлөн нэр цэвэр хүмүүс биш. Хэн, хэн нь хэвлэлийн баатар болж явсан хүмүүс. Тэгвэл тус суудалд санаархаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

 

Намын даргын таалад нийцсэн Б.Төмөрчулуун гэж хэн бэ

 

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдын суудалд нэр нь яригдаж, намын даргын дэмжлэгийг хүртээд буй Б.Төмөрчулуун нь химич мэргэжилтэй нэгэн. Тэрбээр 1990 оныг хүртэл төрийн байгууллагад ажиллаж, улмаар 1991 оноос "Сэргэн мандалт” компанийг үүсгэн байгуулжээ.

 

Харин 2003 оноос улс төрийн албан тушаал сонирхох болж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг даргалж, улмаар 2012 онд НИТХ-ын төлөөлөгч болж байв. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байх үедээ олон ажлыг хийсэн нь өнөөдрийн Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалд томилогдох хэмжээнд хүрсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Гэхдээ түүний талаарх таагүй мэдээлэл ч нэг бус удаа гарч байсан. Гэхдээ өрсөлдөж буй Д.Загджаваас арай зангарагтай хүн учир намын дарга нь дэмжиж байгаа гэх

 

 

Гишүүдийн дэмжлэгийг аваад буй Д.Загджав гэж хэн бэ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгийг хүртсэн Д.Загджав нь хууль мэргэжилтэй нэгэн. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэгддэг түүнийг Хан-Уул дүүргийн Засаг ноён байснаар нь олон нийт андахгүй. Тэрбээр 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед, албан тушаалын бялуу хүртэж, Хан-Уул дүүргийн Засаг дарга болж байсан юм.

 

Харин 2008 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн МАХН-аас түүнийг нэр дэвшүүлээгүй ч Хан-Уул дүүргийнхнийг намынхаа байрны үүдэнд жагсааж байгаад журмын нөхөр Т.Энхтайванаас нэр дэвших эрхийг нь "булаан” авч байсан нэгэн. Харин дараа нь нэг тойрогт нэг намаас хамт нэр дэвшсэн Д.Идэвхтэнээс УИХ-ын гишүүний мандатыг нь улаан цайм "булааж” орхисон тухай хэвлэлүүд тухайн үед бичиж байв. Түүний хувьд МАН, МАХН нэгдэх ёстой гэсэн байр суурийг байнга шахам илэрхийлж явсан хүний нэг.  УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед, албан тушаалын бялуу хүртэж, Хан-Уул дvvргийн Засаг дарга болж байсан. Харин энэ удаад түүнийг намын нөхөд нь дэд сайдын суудал руу зүтгүүлж байгаа юм.

 

Б.Энхжин

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>