УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ

768

 

Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Хулгай хийсэн этгээдийг барьсан бөгөөд БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч байжээ.

Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан зартай нэгэн аж.

Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад "Бусад холбогдогчийг нь тогтоогоогүй байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлынх байгаа гэнэ.

Пак нь хулгайлсан бурхадынхаа заримыг каргороор явуулжээ.

Б.Анир

ZALUU.COM


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>