Токио хот Фанфонь хар шуурганд өртлөө
Японы хэд хэдэн бүс нутагт хүчтэй хар шуурга дэгдэж, далайгаас Токио хотыг чиглэж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийнхэн дамжууллаа. Фанфонь нэртэй энэхүү хар салхи дэгдсэнээр, Окинавад онгоцны далавчаа цэвэрлэж байсан АНУ-ын агаарын хүчний ажилтан амиа алдсан байна. Түүнчлэн шуурганы улмаас олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болж, агаарын тээврийн хамгийн том хоёр компани олон тооны нислэгээ цуцлахад хүрчээ.
Мөн өнгөрөгч долоо хоногт галт уул дэлбэрэх үеэр алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа саатаад байна. Шуурга ажиглагч Хар шуурганы эрсдэл веб сайт нь тус Фанфонь салхи хэдэн цагийн дотор суларч, Номхон далай руу чиглэнэ гэдгийг анхаарууллаа. Фанфонь хар салхийг гамшгийн зэрэглэлээс буруулаад байсан ч, Японы Цаг агаар судлалын хүрээлэнгээс одоог хүртэл аюултай байгааг анхааруулжээ. Япон оронд жилд дунджаар 11 хар шуурга дэгддэг гэж Цаг уурын хүрээлэнгээс нь мэдэгдэж байна.
undesten.mn