Дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээ

1057

Дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээ

 

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүн бүхнийг соронз мэт татдаг.  Америк гаралтай байгаль судлаач Девид Атенбүрүг ББС корпорацын кино компанитай хамтран дэлхийн бүх хүрхрээг дахин судалжээ. 

Судалгааны хүрээнд тэд дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээг дахин тогтоосон байна. Судалгааны үр дүнд "Angel falls" хэмээх хүрхрээ манай гарагийн хамгийн өндөр хүрхрээ болохыг дахин тогтоожээ. Уг хүрхрээ нь Анжел буюу сахиусан тэнгэр хэмээх нэрээрээ олонд танигдаж иржээ. Анх 1960 онд Жимми Анжел хэмээх нисгэгч уг хүрхрээ дээгүүр ниссэн анхны хүн болсон учир түүний  нэрээр  нэрлэсэн аж. Венесуэлын холбооны улсын газар нутагт буюу ширэнгэн ойн дунд байрлалтай энэхүү хүрхрээний ноён оргил нь 979 метр бөгөөд харин тасралтгүй буудаг хэсэг нь 807 метр байдаг гэнэ. 

Анх 16,17 дугаар зууны үед Спан улсын байгаль судлаач нар олж нээсэн гэх түүхтэй ч 1927 оноос эхлэн олонд танигдаж эхэлжээ. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог энэхүү үзэсгэлэнтэй газар нь Пиксар анимейшн студийн Up хэмээх хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг гайхамшигтай хүрхрээ билээ.





















Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>