Фрэнк Лампард "Манчестер Сити"-д үлдэх хүсэлтэй байна

1388

Фрэнк Лампард "Манчестер Сити"-д үлдэх хүсэлтэй байна"Манчестер Сити"-гийн төлөө дөрвөн гоол оруулчихаад байгаа Фрэнк Лампард энэ улиралыг англид өнгөрөөж магадгүй байна. Ф.Лампард "Би нэгдүгээр сарын 1 хүртэл энд тоглох гэрээтэй байгаа. Гэрээ дуустал өөрийн тоглолтондоо л анхаарал хандуулна. Харин дараа нь юу болохыг харцгаая. Хэрвээ би сайн тоглохгүй бол Ситигийн зүгээс намайг бүрэлдэхүүнээсээ гаргана. Тиймээс би тоглолтоос тоглолтонд л анхаарлаа хандуулж, чадах чинээгээрээ сайн тоглохыг хичээж байна" гэжээ.

Фрэнк Лампардын хувьд энэ нэгдүгээр сар хүртэл "Нью-Йорк Сити"-гээс "Манчестер Сити"-д тоглох гэрээтэй байгаа юм. Гэхдээ "Сити"-гийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини ч түүнийг багтаа үлдээх боломжтой талаар мэдэгдээд байгаа билээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>