Польшт монгол зураачийн үзэсгэлэн гарна

577

МУБИС-ийн багш Довдонгийн Амгаланбаярын "RESUNEK” нэртэй график зургийн үзэсгэлэн маргааш Польш улсын Вроцлав хотод гарах гэж байна. Энэ нь зураачийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд тус үзэсгэлэнд харандаан ажиллагаагаар орон зай, хэлбэрийн өвөрмөц зохиомж, илэрхийллийг дүрсэлсэн шинэ бүтээлүүдийг нь дэлгэн тавих ажээ.

Зурагзүй, Дизайны тэнхимийн багш Д.Амгаланбаяр бол орчин үеийн чиг хандлага болох кристалл буюу талстлаг график зургийн урсгалаар бүтээлээ тууривдаг манай цөөхөн дизайнерүүдийн нэг билээ. Тэрээр ийнхүү уран бүтээл туурвихын зэрэгцээ компьютер графикын шийдлээр үндэсний томоохон компаниудын брэнд, лого, рекламны дизайныг урладаг шилдэг уран бүтээлч юм.

Дашрамд дуулгахад, үзэсгэлэнгээ цаашид европын хэд хэдэн хотод гаргахаар төлөвлөөд байгаа ажээ. Ингээд үзэсгэлэнд тавигдах түүний бүтээлийн дээжээс сонирхуулъя.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>