"65-ын бүлэг"-т товчлуур үнэгүйдэж, сөрөг хүчингүй болсон УИХ-ын намрын чуулган

783

 

"65-ын бүлэг"-т товчлуур үнэгүйдэж, сөрөг хүчингүй болсон УИХ-ын намрын чуулган

 

УИХ-ын тухай хуульд зааснаар намын ээлжит чуулганыг аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 10-ны хооронд буюу дөрвөн сарын хугацаанд хуралдуулах журамтай. Үүгээр намрын ээлжит чуулган өнөөдөр хөшгөө хаана. Нэгээс нөгөөд засгийн эрх шилжсэн, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудалтай болсон МАН-ын анхны намрын чуулган, эдийн засгийн хямралыг даван туулах, "Стэнд бай” хөтөлбөр гээд өнгөрсөн дөрвөн cap бүхэлдээ олны анхаарлын төвд байв. Дээрээс нь шинээр бүрдсэн парламентын 76 гишүүний 39 нь анх удаа сонгогдсон гишүүд. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллагын 51.31 хувь нь шинэ гэсэн үг.

 

Өмнөх парламентын үед аль ч нам, эвсэл олонх болоогүй учраас нэг товчлуур ч үнэтэй байдаг байв. Ялангуяа Засгийн газрын гишүүнийг огцруулахаас эхлээд ашиг сонирхлын зөрчил дагуулсан хуулийн төслийг батлахад нэг гишүүний товчлуур хүчтэй байлаа. Харин УИХ-ын 76 гишүүний 65-ыг нь МАН бүрдүүлэх болсон энэ цаг үед нэг байтугай нэлээд товчлуур ч үнэгүйдэх болов. Ирцийн бойкотод ордог байсан өмнөх парламентын айдас ч энэ удаад байхгүй боллоо. Энэ чигээрээ цааш явбал М.Энхболдын ангийнхан ирэх дөрвөн жилд парламентын тогтворгүй байдалд орохооргүй харагдаж байна. Ийнхүү МАН парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй нь нэг талаараа чуулганыг ирцийн бойкотод оруулдаг өмнөх жишгийг халсан эерэг үр дүнтэй ч нөгөө талаараа хууль тогтоомжийг батлахдаа хэтэрхий нэг талыг барьсан хэмээх шүүмжлэлийг дагуулсаар анхны чуулган хаалтаа хийх гэж байна. Нөгөө талаар хамгийн олон суудалтай явсан АН-ынхан есхөн суудалтай үлдсэн нь сөрөг хүчнийг хэтэрхий сулж болгож, бараг байхгүй хэмжээнд аваачив. Эсрэгээрээ олонхийн Бүлгээс Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд АН-аас хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр намрын чуулганыг өндөрлүүлж байна. Үүнээс гадна өнөөдөр хаалтаа хийх чуулганаар "Эрдэнэт” 49 хувь тойрсон маргааныг дэнслэхээр болсон нь хүн бүрийн анхаарлыг тийш хандуулж байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт”-ийн асуудлаар УИХ шийдэлд хүрсэн тохиолдолд намрын чуулганаар хэлэлцсэн хамгийн том асуудал нь "Эрдэнэт” байх юм.

 

УИХ-ын гишүүд дөрвөн cap үргэлжилсэн намрын чуулганы багагүй хэсгийг хий хоосон өнгөрүүлсэн болж таарлаа. Учир нь олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн хуулийн төсөл орж ирсэн ч хэлэлцэх шаардлагагүй гэж тамга даруулаад буцсан юм. Намрын чуулганы эхэнд, Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд алтны роялтийг нэмэх, банкин дахь хадгаламжаас татвар авах зэрэг тансаг хэрэглээг чиглэсэн хатуу бодлого багтсан байлаа. Гэвч энэ асуудлыг УИХ-аар олон хэд хоног хэлэлцсэний эцэст МАН-ын бүлэг улс төрийн эрсдэлээс сэргийлж, эргүүлэн таггах шахалт үзүүлсэн Засгийн газарт эргэлзээ төрүүлсэн юм. Эрх баригчдын энэхүү шийдвэрийг манай улсын хувьд цоо шинэ татварын бодлогыг агуулсан хуулийн төсөлд цэг тавьсан хэмээн шүүмжлэх судлаач байсан ч "алгаа ташин” хүлээж авах хүмүүс ч бий.

 

Дараагийн хоног хугасласан үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг. Төрийн байгуулалтын байнгын хороо дарга Н.Энхболд тэргүүтэй таван гишүүний зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчныг Сонгуулийн нэгдсэн хуулиас салгах санаачилга гаргасан нь УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан сөрөг хүчний зүгээс хэлэлцүүлэг зохион байгуулах мэтээр өдөр арга аргацаасан. Эцэст нь, МАН-ын бүлгийн шийдвэрээр хуулийн төслөө эргүүлэн татахаар болж, мөн л чухам аль хууль нь зохимжтой эсэхзд олон нийтийн эргэлзээд удаж байна. Эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нийтийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар товлосон бөгөөд сонгуулийн нэгдсэн хуулиар зохицуулах тоггсон билээ.

 

 

С.ГАНДӨЛ, Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>