Транзит тээвэр Монголд мөнгө авчирна

939

Транзит тээвэр Монголд мөнгө авчирна

 

Монгол Улсын төмөр замыг Ази-Европыг холбосон тээврийн гол коридоруудын нэг байх боломжтой гэж дэлхий нийтээр харах болсон. Энэ бол Монгол Улсын давуу таЛ. Тодруулбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замын шугам нь БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт чиглэлийн нэг учраас БНХАУ-ын "Нэг бүс нэг зам” ба гурван улсын "Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т багтаад байгаа билээ.

 

Тээврийн коридор гэж улс орнуудыг холбосон, олон улсын харилцааны хамгийн их төвлөрөл бүхий чиглэлүүдийн ачаа ба зорчигч тээврийг хангах, гол төлөв тээврийн хэд хэдэн төрөл оролцсон, техникийн хувьд хамгийн сайн хангагдсан тээврийн гол замын харилцааны цогцолборыг хэлдэг. Түүнчлэн тодорхой хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгогой орон зай гэж ойлгож болно. Харин эдийн засгийн коридор гэдэг нь эдийн засгийн олон талт үйл ажиллагааны урсгалыг нэгтгэж буй газар зүйн бүс юм. Тиймээс улс орнууд олон улсын коридорын бүрэлдэхүүнд орохын тулд маш өндөр шалгуур үзүүлэлтийг давж байж гишүүн болдог. Харин Монгол Улс тээврийн коридор байгуулахад хамгийн таатай бүсэд оршиж байсан нь нэг талаар их хувь заяа юм. Олон улсын тээврийн коридор нь дэлхийн томоохон үйлдвэрлэлийг олон улсын зах зээлтэй холбодогоороо эдийн засгийн нөөцүүдээс хамгийн их нөлөөтэй нь гэж үздэг. Тодруулбал, дэлхийд улс төр, эдийн засгийн хүчтэй нөлөөллийг бий болгоход коридор стратегийн ач холбогдолтой үр нөлөөгөө үзүүлдэг. Тиймээс олон улсын тээврийн коридорт зонхилох байр суурь эзлэхэд АНУ, Хятад, Орос зэрэг томоохон орнуудын хооронд ашиг сонирхлын нийтлэг болоод сөргөлдөөний асуудал байнга урган гарч байдаг. Эдгээр орнууд коридорын бэлчир дээрх өөрийн улс төр, эдийн засгийн нөлөөллийг хэр их байлгана төдий чинээ ашиг орлого нь нэмэгддэг аж. Нэг ёсондоо тээврийн коридор нь эдийн засаг, гадаад худалдааны эргэлтийг хангах гол суваг болдог, стратегийн өндөр ач холбогдолтой учраас хятадууд олон улсын тээврийн коридорын асуудалд онцгой анхаарч байгаа хэрэг.

 

Тиймээс манай улс гурван улсын коридор байгуулах асуудалд ул суурьтай, судалгаа шинжилгээтэй хандах хэрэгтэйг судлаачид анхааруулсаар ирсэн байна. Манай улс Орос, Хятад хэмээх томоохон гүрнүүдтэй хамтран эдийн засгийн коридор байгуулж байгаагийн хувьд мэдээж хөгжлийн ялгаа гарч таарна. Шинжлэх ухаан болоод үйлдвэрлэл сайн хөгжөөгүй тул хоёр хөршдөө цохигдох нь тодорхой. Дор хаяж хоёр хөрштэйгөө эдийн засаг, худалдааны харилцаа өргөжихийн хэрээр үндэсний үйлдвэрлэлийн орон зай хумигдах нь тодорхой. Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд яригдаж буй төслүүд дэд бүтэц, гол нь үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрсэн гэж хэлж болохоор Улаанбаатар төмөр замын гол шугамыг түшиж хэрэгжих нь ойлгомжтой юм. Тиймээс гурван талт хамтын ажиллагаанд эн тэртүүнд ОХУ, Европыг Хятад Улстай холбосон олон улсын коридорын нэг хэсэг болох Улаанбаатар төмөр замын босоо гол шугамын хүчин чадалыг нь дорвитой нэмэгдүүлэх, үнэ өртөгийг нь бууруулах. өрсөлдөх чадварыг нь олон улсын тэргүүлэх түвшинд хүргэж, хил, гаалийн хүндрэлийг гэтлэн, тээвэр худалдааг хөнгөвчлөх нөхцлийг хамгийн түрүүнд хоёр талтайгаа ярилцах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байиа.

МОНГОЛД ТРАНЗИТ ТЭЭВРИИН УРСГАЛ МУУ БАЙНА

Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал санасан хэмжээнд хүрэхгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэддэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 10 шахам хувийг, орлогын 22.8 хувийг транзит тээвэр бүрдүүлж байна. 2016 онд 168 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дайран өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, жилдээ хоёр сая тонн ачаа дамжин өнгөрч байгаагийн ихэнх хэсгийг ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа мод, модон бүтээгдэхүүн эзэлдэг аж.

 

Улаанбаатар төмөр замын суурь хүчин чадал нь жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байдаг бөгөөд жилдээ 20 сая тонн ачаа тээвзрлэдэг байна. Ингээд үзэхээр цаана нь таван сая тонн ачаа тээвэрлэх нөөц хэвзэр байна гэеэн үг. Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа энэ үед үүнээс ч илүү ачаа тээвэрлэх шаардлага бий болно. Тиймээс эхний ээлжинд их засвар oгт хийгээгүй) үлдсэн 400 км замаа засах хэрэгтэйг тус байгууллагын удирдлагын зүгээс хэлж байна

 

Дамжин өнгөрөх транзит тээвэр нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлдэг. Транзит тээврийи тооцоо нь Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нэгдсэн тарифын дагуу хийгддэг байна. Гзхдээ манай улсын хувьд транзит тээврийг нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын ухаалаг уян хатан бодлого барьж, үйлчилгээний чанарыг сайжруулж өөрийн нутгаар цөөн цагийн дотор хурдан шуурхай дамжин өнгөрөх нөхцөлөөр хангахад анхаарах нь чухал гэдгийг судлаачид хэлдэг. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Ташкентийн уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах асуудлаар ярилцаж тохирсон нь эдгээр гурван улсыг төмөр замаар холбодог Улаанбаатар төмөр замын үүрэг улам нэмэгдэх нь тодорхой болоод байгаа юм.

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ БУСАД УЛС ОРОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ХАРЬЦАНГУЙ ӨНДӨР БАЙДАГ

Төмөр замын тээвэр нь монголчууд бидний дийлэнх хэрэглээний суурь үнэд ордог тул тээврийг хямд өртөгтэй, чанартай байлгах нь бид бүхний ашиг сонирхлыг хөндсөн маш чухал асуудлын нэг. Тээврийг үр апшгтай байлгах гол хүчин зүйлийн нэг нь транзит тээврийг нэмэгдүүлэх явдал гэдэг. Улаанбаатар төмөр зам өнөөдөр орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай нүүр тулж байна. Үйл ажиллагаагаа тунгалаг, ил тод, шудрага зарчимд нийцүүлнэ гэсэн үг л дээ. Манай улсын төмөр замын тээврийн тариф бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр гэгдцэг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үйл ажиллагаа нь хэр оновчтой байгаа, хөрөнгө оруулалт нь хэр зөв хийгдэж байгаа, ажиллагсад нь хэр тогтвортой ажиллаж байгаа вэ гэдэг нь сонирхол татна.

 

Түүнчлэн хөрөнгө оруулалт нь оновчгүй учраас зардал нь асар ихээр өссөн. Үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нь оновчгүй болохоор хөгжлийн бодлого нь тааруухан. Зардал ихтэй учраас эргээд ард түмний нуруун дээр хүнд ачаа нь үүрэгддэг. Тиймээс үйл ажиллагааг нь оновчтой болгоход төр засаг болоод ард түмэн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Энэ тогтолцоог УИХ нь ойлгодог ч үгүй. Үе үеийн сайдууд нь ойлгохгүй байсаар ирсэн нь нууц биш. Бодлогын шинэчлэл хийлээ гэхэд долоо хоногийн дотор хийхээр яардаг. Боловсон хүчний холио, солио замбараагүй. Ажлын байрны шалгуур байхгүй зэрэг Монголд нүүрлэсэн буруу тогтолцоо Улаанбаатар төмөр замыг ч тойроогүй. Тиймээс олон улсад тренд болоод байгаа компанийн сайн засаглалын зарчмыг тус байгууллагад хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Дээрээс нь улс төрийн хэт оролцоо төмөр замын салбарт төвөг учруулж буйг салбарынхан нь хэлдэг юм билээ.


У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>