|
Видео

Шинэ мэдээ

Баярын өдрүүдээр цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллана

 

ЦЕГ болон УБХЦГ. нийслэлийн дүүргийн Цагдаагийн хэлтсүүдцагаан сарын баяр болон амралтын өдрүүдээр бэлэн байдалд ажиллах горимд шилжинэ.

Өнгөрөгч 2016 оны Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 1089 дуудлага,мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Тиймээс гэмтх эрэг, осол зөрчлөөс иргэдийг хамгалаан амар тайван нөхцөлд байлгөын тулд ийнхүү бэлэн байдалд ажилладаг. Зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход, тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчих, урсгал сөрөх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй, тээврийн хэрэгслийн хурдны хязгаар хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаан дийлэнх буюу 80 орчим хувийг эзэлж байна. Тиймээс иргэд, жолооч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

 1. Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийх, 

2. Тухайн жилийн анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс Шинийн нэгний өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийг зорихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Иймд иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, 

3. Шинийн 2-ны өдрөөс хойш орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг. Иргэд орон нутгийн замд хяналт шалгалт байхгүй хэмээн хөнгөмсөгөөр найдан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихээр бүртгэгддэг. Тухайлбал өнгөрсөн оны баяраар орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Иймээс ЗЦА-аас олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэх,

4. Баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгөх, 

5. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.Иймд иргэд та бүхэн зохицуулагчийн дохио, заавар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.