“Капитал банк” хүнд байдал орсон уу

801


<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2017-02/1487898184_maxresdefault.jpg| --> <!-- MEnd -->

 

Хямрал, хямрал гэж ярьсаар л багагүй хугацааг ардаа үдлээ. Монголын эдийн засаг сэхээнд орохоор хүнд байдалд орчихсон. Тиймээс Засгийн газар ОУВС-гаас зээл тусламж хүсэж улсаа, ард түмнийхээ амьдралыг дэнчин тавихаар болчихоод байгаа.

 

Энэ хямралын шуургыг Монголын арилжааны "жижиг” банкууд сөрж чадахгүй эхнээсээ эдийн засгийн хүндрэлд ороод байгаа гэнэ. Үүний нэг нь "Капитал банк” гэх яриа байна.

 

Тодруулбал: УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр дээр байдаг "Бишрэлт” группын охин компани "Капитал банк”-нд Монголбанкнаас шалгалт хийж байгаа юм байна. Шалгалтаар тус банкны эдийн засгийн нөхцөл байдал нилээдгүй хүндэрсэн, асуудалтай байгаа гэх яриа гадуур гарах боллоо. Тус банк нь барилга, үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг банк. Хэрвээ үнэн бол арилжааны бусад банкуудад хүндхэн цохилт болно. Энэ мэтээр банкууд санхүүгийн уналтанд орж эхэлбэл хямрал улам даамжирна. Үүнд төр бодлогоор дэмжиж ажиллавал эдийн засагт ихээхэн нэмэртэй.

 

 

 

 

Эх сурвалж:ENE.MN


 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>