БНХАУ сансар судлалын салбарт дэлхийд тэргүүлэх зорилгоор олон хөтөлбөр хэрэгжүүлнэ

843

БНХАУ сансар судлалын салбарт дэлхийд тэргүүлэх зорилгоор олон хөтөлбөр хэрэгжүүлнэ

 

БНХАУ сансар судлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн тухай "Цагаан ном" гаргажээ. Уг баримт бичигт Хятад улс ирэх таван жилд сансрын станц байгуулахад шаардлагатай технологио сайжруулах, сар судлалыг өргөжүүлэх тухай бодлогыг тусгасан байна. Хятад улс 2022 он гэхэд сансарт байнгын үйл ажиллагаатай станц байгуулахын тулд сансрын аж үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд Хятад улс сансрын туршилтын станцтай холбогдох "Тяньжоу-1" сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөсөн тухайгаа энэхүү "Цагаан ном"-д онцолжээ.

БНХАУ 2017 оны эцэс гэхэд "Чаньэ-5" нэртэй, саран дээр буух зориулалттай, алсын удирдлагатай хөлөг хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хөлөг саран дээрээс хөрс, чулууны дээжийг эх дэлхийд авч ирэх даалгавар гүйцэтгэх юм. Хятад улс 2030 он гэхэд сансрын хөгжилд дэлхийд тэргүүлэгч орон болохыг үндэсний зорилтоо болгон зарлаад байна.

Одоогоор АНУ сансар судлалын салбарт дэлхийд тэргүүлдэг юм. Бээжин сансрын хэд хэдэн том төслийг хэрэгжүүлэх замаар сансар судлалын салбарт АНУ-ыг давж гарах зорилтоо хэрэгжүүлэхийг зорьж байгааг Хятадын үндэсний сансар судлалын газрын дэд дарга мэдэгджээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>