|
Видео

Шинэ мэдээ

27-04-2017, 13:30

Энэ өдрийн зурхай /2017.03.07/

Энэ өдрийн зурхай /2017.03.07/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 10. Ангараг гараг. Найман цагаан мэнгэтэй, хэрцгий охин одтой, харагчин могой өдөр.

Барилдлага: Үхэх  
Шүтэн барилдлага: Сансар         
Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та эрч хүч ихтэй бөгөөд үүнийгээ ямар ч ашиггүй зүйлд зарцуулна. Дамын наймаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тохиромжгүй үе. Учир нь бүх хөрөнгөө алдах аюултай байна. Харин өөрт байгаа эд зүйл эсвэл чадвараа сэргээх, засварлахад тохиромжтой сайн. Та ажлаа солихгүй байсан ч хуучин ажилдаа шинэлэг байдлаар ханд.


ҮХЭР (4/20-5/20)

Удирдагч хүмүүст таатай өдөр. Хөдөлмөрч шургуу чанарынхаа хүчээр удирдах албан тушаалд түргэн очиж хамт олныхоо төлөө чадах бүхнээ хийхийг хичээнэ. Буурь суурьтай бай. Өөрийгөө нухацтай ухаантай хүн гэдэг талаас нь харуул. Та нэмэлт ажилд татгалзахгүй, үгүй гэж хэлж чадахгүй хандлагатай. Та хэт болгоомжлолтой зангаасаа болж ашигтай гэрээг алдах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ердийн ажил хэргийн өдөр болно. Таны амжилтын үндэс нь дотоод ба гадаад амар амгалан байдал болох юм. Хэрвээ та дээд байгууллагуудын удирдах хүмүүс болон өөрийн даргатайгаа зөрчилдөж тэмцэлдэхгүй бол энэ өдөр тайван өнгөрөх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та санаагаа нэгтгэж, санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтар. Гэхдээ таны төлөвлөгөө биелэхгүй, үйлдэл чинь гэнэтийн байх болно. Бүх харилцаандаа эрүүл ухаанаар хандаж, үйл ажилдаа практик оролдлогыг турш. Гэхдээ юуны өмнө урьдчилсан санаа бодлоосоо салахыг хичээ. Ердийн эмчилгээний аргаар эмчлэхэд төвөгтэй эмгэг өвчтэй болох магадлалтай. Таны эрүүл мэнд сэтгэл санааны тань байдлаас шуудхан хамаарна.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны сэргэлэн цовоо, ухаантай байдал чинь таныг санхүүгийн хэцүү байдлаас гаргана. Та хүлээцтэй тэвчээртэй байгаарай. Гадаад байдалдаа бүх анхаарлаа хандуул. Өөрийн имижээ бүрдүүлж, мэдлэгээ баталж харуулах цаг үе. Таны гэр бүл дэх найрсаг эелдэг харьцаанд бусад хүмүүс атаархана.


ОХИН (8/23-9/22)

Өөрийнхөө эрх мэдэлдээ эзэн хүн гэдгээ мэдэрнэ. Энэ сарын үлдсэн хоногуудад эрч хүчтэй ажиллаж маш баяртай байна. Та бол хөдөлмөрч эрч хүчтэй хүн. Амжилтад хүрэх ажлыг өөрөө олох хэрэгтэй. Бодлоготой бай. Өөрийн золгүй явдал, аюул заналыг хэтэрхий дөвийлгөх хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хариуцлагатай ажилд идэвх гаргана. Хувийн нөлөө найз нөхдийн тусламжаар албан тушаал ахина. Өөрийн төслийг харилцан хэлэлцэж амжилтад хүрнэ. Энэ өдрийн ажилд та шаардлагатай зүйл мэтээр хандвал баяр баяслыг авчрах болно. Буруугаа хүлээхгүй байх нь таагүй явдлын үндэс болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Орлого орж ирэн, эртний мөрөөдөл чинь биелэн, санамсаргүй таатай мэдээ авна. Түншийн харьцаанд хүндрэл гарна. Сэтгэл татам байдал, бусдад нөлөөлөх чадвар өснө. Олон талт ажиллагааг хэрэгжүүлэх гэж зориг, эрмэлзэлтэй давшин орох нь өөрийн чинь эсрэг эргэж, эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлж болзошгүй.


НУМ (11/22-12/21)

Эрсдэлтэй өдөр. Ойворгон зан балмад явдал нь зөвхөн эвдрэлцэл, үл итгэлцлийг үүсгэнэ. Гэрээ хэлэлцээр, гарын үсэг зурах, том зүйл худалдан авахад тохиромжгүй. Балмад явдлаас зайлсхий. Дөнгөж танилцсан хүнд бүү итгэ.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр олны өмнө гарч, шинэ бүтээлээ үзүүлж танилцуулахад тохиромжтой. Үзэл сонирхлын нэгдэл дээр үндэслэсэн гэр бүл болоход хамгийн тохиромжтой өдрүүдийн нэг. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх бололцоог алдахгүй байхыг хичээгтүн.


ХУМХ (1/20-2/18)

Эрч хүч, дархлаа бууруулах, анхаарал сарниулах өдөр. Айхтар өвчин гарч болзошгүй. Бие чилээрхэх ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай онцгой арга хэмжээ ав. Эрүүл мэндийн хувьд харшлын өвчнөөс болгоомжил. Үүнээс гадна мэдрэлийн системтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Мэдрэлийн эмчийн зөвлөгөө танд илүүдэхгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Эрүүл мэнд сайн байна. Хүч чадал, эрч хүч дүүрэн байна. Энэ сайхан цаг үеийг дархлаагаа бэхжүүлэх, өөрийгөө хатуужуулахад зориул. Шүдээ эмчлүүлэх, косметик хагалгаа хийлгэхэд тохиромжтой цаг үе. Мөн илүү жинтэйгээ тэмцэхэд сайн.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.