Япон дахь АНУ-ын цэргийн баазад цохилт өгөх туршилт байсан гэв

519

 

БНАСАУ энэ гуравдугаар сарын 6-нд Япон тэнгисийн зүг дөрвөн балластик пуужин харваснаа Япон дахь АНУ-ын цэргийн баазад цохилт өгөх сургууль дадлага байсан гэснийг тус улсын мэдээллийн ЦТАК агентлаг дамжууллаа. 

Энэ сургуулилтад Умард Солонгосын ардын армийн стратегийн хүчний их бууны "Хвасон” салаа оролцсоноо "америкийн империалистуудын Япон дахь цэргийн баазад цохилт өгөх сургуулилт” байлаа гэжээ. 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ үеэр хэзээ хэзээгүй дайн эхлэхээр болоод байгаа ийм нөхцөлд намын төв хорооны тушаалаар байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байж, байрлалаа эзлэх, гал нээхэд байнгын бэлэн байх тушаал өгсөн байна. 

Гуравдугаар сарын 6-нд Умард Солонгос 1000 км зайд нисэх тусгалтай дөрвөн пуужин харвасны гурав нь японы  эдийн засгийн бүс далайд унасан юм.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>