|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.03.09/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 12. Бархасвадь гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Найралт эх одтой хөхөгчин хонь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй         
Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.  

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Онгод орж хяналтгүй эрч хүч гадагш дэлбэрч гарах хандлагатай өдөр. Хуучин бүхнийг таягдан хаяж, шинээр амьдралаа эхэлнэ. Шинэ туршлага тань үзэл бодлоо төлөвшүүлж, тавьсан зорилгодоо хүрэхэд түлхэц болно. Танд хөрөнгийн анхны эх үүсвэрээ бий болгох санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болно. Таны үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөж болох юм. Нягтлан бодох, анагаах ухаан, номын сан, нарийн бичгийн алба эсвэл ямар нэгэн судалгааны ажилтай холбоотой байж болно.


ҮХЭР (4/20-5/20)

Шинжлэх ухаан, шашин, урлагийн салбарт өөрийн ажилч чанараа алдар нэр, авьяас олох шинэ хэлхээ холбоо тогтооход ашиглаж чаддаг хүмүүст илүү амжилттай өдөр болно. Танд чадвар байна. Туршлага хуримтлуулж амжилтад хүрэх боломж танд байна.Таны оюун санааны төлөвшлийг шалгана, ухамсрын шинэ чанарыг илрүүлж тохиролцоонд хүрч чадах чадварыг тань мөн шалгах өдөр.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та ажил үүргээ шударга, үнэнчээр хийж байгаа тул эргэн тойрныхондоо тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Тэд итгэл найдвар хүлээлгэж улмаар та карьераа өсгөж чадна. Жинхэнэ мэргэжилдээ эзэн болж амжилтаа баталгаажуулахын тулд шургуу хөдөлмөрлөхөд бэлэн байж туршлага, дадал хуримтлуулах хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр хэн нэгэнтэй яриа өрнүүлэхэд таатай өдөр. Гэхдээ та хэнтэй нийлэхээ сайн бодоорой. Боловсрол санхүү, хувийн амьдралд сэтгэл татам хуурамч ирээдүй харагдана. Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Хамгийн гол асуудал өнөөдөр та их мартамхай байна. Оюун ухаан сэтгэх чадвараа ашиглан санхүү, нэр төр карьерийн хувьд энэ байдлаас ашигтайгаар гарч чадна.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил хэргийн санаачлагаа алдах магадлал өндөр байна. Таны төсөв мөнгө төлөвлөгдөөгүй зарлагаас буурна. Таагүй явдлаас болж гаргасан алдаа нь итгэлгүй мэдээлэлд хүргэнэ. Бүх зарлагаа тооцоолж ирээдүйгүй хөрөнгө оруулалтаас татгалзаж, ажлын шинэ орон зай бий болго.


ОХИН (8/23-9/22)

Хөл үймээнээс болж албан тушаал ахих сайхан боломжоо алдаж магадгүй. Мэтгэлцээн таны сэтгэл санааг хямраана. Жолооны ард маш анхааралтай бай. Аян замд гэнэтийн хэрэг явдал гарч болзошгүй. Аливаа тэмцээн мэтгэлцээнд орохоос зайлсхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Агуу их эрч хүч ирнэ. Өөрийгөө хамт олонд өндөр өргөхөд сайн өдөр. Өөрийн санаа өөртөө зөв. Мөнгөний асуудал дээр анхааралтай байвал сайн сайхан байдал тань өсөн нэмэгдэх болно. Энэ өдрийг та удаан дурсаж явах болно. Гэр орондоо мэргэжлийн чухал асуудлаа бүү хэлэлц.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинээр ажил эхлэх, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, амьдралын асуудал шийдвэрлэхэд тохиромжгүй өдөр. Та ухаалаг, болгоомжтой, хянуур байвал амьдралын хүнд нугачааг тойроод өнгөрч чадна. Оройхондоо гэр бүлийн ялихгүй асуудалтай зууралдаж, санхүүгийн асуудал тулгарах байх. Өнөөдөр эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүх юмнаас татгалз, ялангуяа архи дарснаас.


НУМ (11/22-12/21)

Та бусдын нүдэнд өөртөө итгэлтэй мэт харагдана. Гэвч үл таних хүний өмнө сандарч тэвдэнэ. Тайван бус байсан ч маш сонирхолтой мөч. Иймээс зоригтой бай. Болгоомжтой бай. Хуучин анд шинэ танилаас дээр гэдгийг сана. Нөөцөө оновчтой хуваарилснаар мөнгөнийхөө нэг хэсгийг ч болов хадгалж чадна.


МАТАР (12/22-1/19)

Эмнэлэг, ахуй үйлчилгээ, худалдааны салбарт ажилладаг албан тушаал ахих санаатай хүмүүсийн урам хугарах магадлалтай. Та олон нийтийн ямар нэгэн хэрэгцээг хангахдаа амжилт олсноороо хувьдаа ч ашигтай ажиллан санасандаа ч хүрэх болно. Таны нээлттэй, ил тод байдал бусдад итгэл төрүүлж, үр дүнд нь та ажил сурлагадаа их амжилт гаргаж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Энд тэндээс хаа нэгэн газраас ямар нэгэн худал хуурмаг, цохилт, төвөг удах өдөр. Та өөрийн нөхдийн ажил хэргийг цэцэглүүлэхэд тусалж чадна. Хамаатнуудад тань ямар нэг шаардлагатай зүйлсээ яаралтай худалдан авах хэрэг гарна. Мөнгөний нөөцтэй байж хэсэг зуур шаардлага багатай зарлагаасаа татгалзахыг танд од эрхэс зөвлөж байна. Өчигдрөөс ялгаатай нь та ойр тойрныхоо сэтгэлд бус үр дүнд нь илүү итгэх ёстой.


ЗАГАС (2/19-3/20)

Таны мэдлэг, цаг хугацаагаа зарцуулсан төсөл амжилттай хэрэгжинэ. Энэрэнгүй сэтгэл, буяныг бодож, бусдыг гуйвал бүү татгалз. Хамтран ажиллагсадтайгаа анхааралтай хандаарай. Уран бүтээлч ур чадвараа өсгөх боломжийг бүү алдаарай. Таны гол дайсан бол ятгах гэсэн оролдлого болон архи дарс хэрэглэх явдал юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.