|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 18:21
26-05-2017, 10:55

МАГТААЛ

МАГТААЛ

 

Дандаа сайхан хүмүүсээс үг сонсож залуу насаа өнгөрөөсөн минь юм эрээчдэгийн л буян юм даа. Жагдалын Лхагваа зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн найрагч, Москвад нэгэн үе хамт сурч байсан Хайнжамцын Бүрэнтогтох сэтгүүлч бид дөрвийн 1995 онд татуулсан, нэг дурсгалтай зураг бий. Том удамбарын хажууд, Бөхдамбий гуайн авсан зураг шиг санагдана. Зураг авахуулах үеэр Лхагвасүрэн ах:

-"Ганцаар цайвар навч”-ийг чинь ордны номын дэлгүүрээс худалдаж авсан шүү. Ингэхэд чи Венецид очиж үзсэн бил үү? гэж билээ.
-Үзээгүй гэвэл,
-Ээ дээ, Венецид л нэг очоод үзчих хэрэгтэй. Чиний номыг уншиж суухад, "Энэ хүүхэд тэр үлгэрийн юм шиг хотоор хөндлөн гулд алхчихвал мөн ч сонин сонин юм гарна даа” гэж бодогдсон шүү хэмээв. 
Мань эр тэр үед гадаадаас "Дэлхийн уран зохиолын доктор” хэмээх том өргөмжлөл хүртчихсэн, бас манай зохиолчдоос баруун Европоор аялж үзсэн бараг л анхны хүн байсан болов уу. 
Лхагваа ах харин:
-За, тэр Венецээр яадаг юм бэ? Хаашаа ч явах шаардлагагүй, тэрэнтэй тэрэнгүй уран зохиолыг ойлгочихсон хүүхэд. Хоёулаа зүгээр л нэг нэг үнсчихэд хангалттай хэмээн намайг хөөргөсөн сөн. Лхагвасүрэн ах:
-Хн, хол яваасай л гэж байгаа бол хүүхдийг яагаа ч үгүй эрт магтаж болдоггүй л юм даа гээд янжуураа шившихэд, Лхагваа ах:
-Өө, хүний ухаанаас л болно. Ухаантай хүүхдийг бол магтаж байх тусмаа л сайн. Магтаалд тэнцэх гээд улам хичээдэг юм. Харин тэнэг амьтдыг л магтаал "ална” гээд нүдээ ирмэн, шаргал шүд яралзуулж билээ.
 
 

МАГТААЛ

 

МАГТААЛ

 


 
https://www.facebook.com/Gun.Ayurzana/posts/1003997603033279

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.