Ц.Алдармаа Н.Бооёо ахынхаа “хөнжил”-ийн нууцыг задлана
Н.Ариунболдын оронд хүн чанартай хамтлагийн ахлагч байсан бол аль 2004 онд эдгээр залуусыг ганц нэг хошин шоунд оруулчихаад "За дүү минь чамд авъяас, чадвар алга. Насны залуу дээр сурч боловсрол эзэмшиж, өөр мэргэжил сонгосон нь дээр! гэж хэлэх байсан биз. Авъяас чадвартай, өөртөө итгэлтэй, дайчин залуус нь "Шинэ үе”-ийн хаалгыг саваад гарсан боловч өдгөө сайн сайхан амьдарч л байна. Жишээ нь "TV коктейль”-ийн Өөскөө, Цоомоо, Цэнд-Аюуш, Энхбаяр бас "Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай нарын хангалуун амьдрал харуулна. Анх Ц.Алдармааг ЭХ-ийн 99-р зүйлийн 1-ээр "бусдад санаатайгаар хөнгөн гэмтэл” учруулах хэргээр шалгаж байсан боловч прокурорын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтанд өгч ЭХ-ийн 96-р зүйлийн 2-1, 2-6-гаар хэрэг үүсгэж шүүх рүү шилжүүлжээ. Энэхүү зүйл анги нь бусдад санаатайгаар хүнд гэмтэл учруулах, танхайн сэдэлт, онц харгис хэрцгий аргаар гэдэг үндэслэлээр хөөрхий Ц.Алдармаа 7-12 жил Луусангийн шоронд орох дээрээ тулаад байгаа. Түүний хувьд "Эхлээд над руу Туул эгч буцалсан ус цацсан. Тэр үед Бооёо ах харж байсан” гэж мэдүүлэхэд Н.Бооёо нь "Би юу ч хараагүй унтаж байсан” гээд хэргээс бултжээ. Иймээс Ц.Алдармаа олон жилийн ял авч шорон луу ачигдах дээрээ тулбал "Шинэ үе”-ийн захирал ахынхаа хөнжлийг хуу сөхөж, түмэнд булайг нь дэлгэхээр хатуу шийдсэн аж.