|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн өр бүх улс орныг сандаргах болжээ

Дэлхийн өр бүх улс орныг сандаргах болжээ

 

Монгол Улс Евро бонд буюу Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын зээлийг таван жилийн хугацаатай авсан. Энэ өрөө 2017 оны гуравдугаар сард төлөх учиртай. Тиймээс дэлхийн зах зээл дээрээс "Хуралдай” нэртэй бонд босгож, Хөгжлийн банкны өрийг төлөхөөр болж буйг салбарынхан нь дуулгасан. Учир нь Монголд дээрх өрийг төлөх бэлэн мөнгө байхгүй учраас ингэхээс өөр арга үлдээгүй. Одоогоос сарын емнө Олон улсын валютын сан эхний ээлжинд Монголд 440 сая ам.далларын тусламж үзүүлж, санхүүгийн хямралаас гарахад тус болно гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй ч манайхаас нүүрээ бууруулж, эргэж ч харахгүй байсан гадныханд бага ч гэсэн итгэл төрүүлэв. Нэг ёсондоо гаднынхан манайд биш Олон улсын валютын сангийнханд итгэсэн хэрэг. Тиймээс дэлхийн зах зээл дээрээс "Хуралдай” бонд босгох боломж бүрдсэн гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх.

 

Одоогийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 23.785 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг Монголбанкнаас дуулгалаа. Үүнээс Засгайн газрын өр 4.8 тэрбум ам.доллар, компани хоорондын зээл долоон тэрбум орчим ам.доллар, Монголбанкны өр 1.7 тэрбум ам.доллар, хадгаламжийн байгууллагын өр 2.5 орчим тэрбум ам.доллар байна. Монголын өр дэлхийн улс орнуудаас харьцангуй бага ч гэсэн 2010 оноос хойш хэд дахин өссөнийг бид бүгд мэднэ. Евро бондоос гадна Чингис бондын 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг 2018 онд төлнө. Үлдсэн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлөх учиртай. Энэ мөнгийг авто зам, орон сууц, "ТЭЦ-3”-ын өргөжүүлсэн төсөлд зарцуулсан. Энэ зарцуулалт үр өгөөжтэй болоогүй. Зам бол эдийн засагт үр өгөөжөө сайн өгдөг. Гзхдээ урт хугацаанд өгөөжөө өгдөг учраас улс орнууд урт хугацаатай, хүү багатай зээлээр ийм төрлийн бүтээн байгуулалтыг хийдэг байна. Гэвч манайхан бусдаас зээлсэн хөрөнгөө зүгээр л үрэн таран хийчихсэн.

 

Уг нь Монгол Улсын өр дэлхийн улс орнуудын дэргэд юу ч биш. Үр ашигтай салбарт, сайн менежментээр хөрөнгө оруулбал эдийн засагт өгөөжөө өгех нь дамжиггүй. Монголд хамгийн их зээл тусламжийг үзүүлдэг Япон Улсыг авч үзье. Энэ улс дэлхийд их зээлтэй. Гэвч хэр зээлээ үр ашигтайгаар зарцуулж байна. Өрийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр байр эзэлж байгаа бөгөөд өрийн эзлэх хувь нь 512 хувьд хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 256, санхүүгийн байгууллага 120, санхүүгийн бус байгууллага 99, өрхүүд нь 67, төр 226 хувийг эзэлж байна. Гэсэн ч манайд "Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжүүлж, бүхий л салбарт зээл тусламж үзүүлдэг орон шүү дээ. Тэгвэл томоохон гүрэн болох АНУ БНХАУ-ын өр дэлхийн нийт өрийн гуравны нэгийг эзэлдэг аж. БНХАУ манай улсын экспоргын го улс. Хятадын эдийн засгаас манайх ихээхэн хамааралтай байдаг. Энэ улсын өрийн хэмжээ 2008 оноос мөн л хоёр дахин өсчээ. Өнөөдрийн байдлаар 282 хувьтай байна. Үүнээс санхүүгийн бус байгууллагын өр нь 125 хувьд хүрчээ.

 

Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп "Шинэ Америкийг бий болгоно” гэдэг зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд дэд бүтэц, онгоцны буудлыг шинэчилж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгохоор болсон. Энэ хүрээнд АНУ эдийн засгийн өсөлтөө 2.3-2.5 хувьд барихаар төлөвлөсөн байна. Харин Европын орнууд 0.2-1.7 хувьд, Хятад 6.9-67 хувьд барихаар төлөвлөжээ. Ер нь улс орнууд эдийн засгаа ядаж 2003-2008 оны төвшинд хүргэх зорилтыг тавьж байгаа аж. Дэлхийн хамгийн том гүрэн болох АНУ энэ төвшиндөө хүрч чадахгүй байгаа гэдгийг суддаачид хэлж байна. Түүнчлэн Евро бүсийн Ирланд, Поргугаль, Итали, Грек зэрэг орон их хэмжээний өртэй бөгөөд эдийн засаг нь хүндрэлтэй байгаа аж. Эднээс хамгийн их өртэй нь Ирланд. Нийт өр нь 663 хувьтай гарчээ. Тэгвэл хөгжиж байгаа орнуудын өрийн хэмжээ зургаан триллон ам.доллараар өссөн бол өндөр хөгжсөн орнуудын өр 19 триллон ам.долларт хүрсэн байна.

 

Ийнхүү дэлхийн улс орнуудын нийт өр 225 хувьд хүрчээ. Энэ нь түүхэнд байгаагүй тоон үзүүлэлт бөгөөд улс орнуудын төсвийн бодлого хумигдаж, эдийн засгийн хөгжил нь удааширч байна гэдгийг судлаачид хэлж байна. Ийнхүү дэлхийн нийт өр сүүлийн арваад жилд эрчимтэй өсч байгаа юм. Өорөөр хэлбэл, дэлхийн салхүүгийн хямралаас хойш дзлхийн нийт өр 57 их наяд ам.доллараар өсчээ. Дэлхийн улс орнуудын гадаад өр өсөх шалтгаан нь Засгийн газрын зардал 30-50 хувь болж өссөнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь, улс орнууд 2008 оны здийн засгийн хямралаас гарахын тулд Засгийн газрын зардлыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэхийг чухалчилжээ. Харин өрөө багасгаж байгаа орнуудад Саудын араб, Египт, Энэтхэг, Аргентин орж байна. Эдгээр улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн бөгөөд эдийн засгийн өсөлт нь сайжирсаар байгаа юм. Тиймээс өрийн асуудал нь дагаад шийдэгдэж байгаа гэнэ. Ер нь дэлхийн улс орнууд өртэй хэвээр байвал төсвийн сахилга батыг зохистой хэмжээнд барьж чадахгүй. Цаашлаад өрийн дарамтад орно гэдэг дээр олон эрдэмтэн маргалддаг аж.

 

Эдийн засгийн хямрал 2-3 жил болоод хэвийн хэмжээнд очдог бол санхүүгийн хямрал олон жилээр үргэлжилдэг байна. Ер нь улс орны эдийн засгийг хоёр гол бодлогоор хувааж үздэг. Нэгдүгээрт; мөнгөний бодлого, хоёрдугаарт нь санхүүгийн бодлого. АНУ 2009 оноос эхлээд долоон жилийн хугацаанд бодлогын хүүгээ 0-0.25 хувьд барьжээ. Үүний хүрээнд бонд худалдаж авах, бодлогын хүүгээ доод тевшинд барих, ирээдүйд хандсан мөнгөний бодлогыг хэрхэн зөв тодорхойлох зэрэг нь тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг АКУ төдийгүй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Харин Канад, Япон, Англи, АНУ зэрэг орнууд "Сангийн бодлогоор явах нь зөв” гэсэн шийдэлд хүрээд байгаа аж. Маш олон оронд төсөв нь алдагдалтай учраас эдийн засгийн өсөлт хязгаарлагдмал болчихоод байгааг мэргэжилтнүүд дуулгалаа.

 

Түүнчлэн дэлхийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг өрийн дарамтаас болоод зогсонги байдалд хүрээд байна. Тиймээс улс орнууд өр байх ёстой юу гэдэг дээр хоёр хуваагддаг байна. Нэг хэсэг нь "Бид өр авахдаа нэг хүний мөнгийг зээлж авч байгаа. Энэ нь нөгөө хүндээ ашиг өгнө. Нөгөө хүндээ ашиг үзүүлж байна гэдэг нь дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлж байна гэсэн үг” гэсэн үзэл. Харин нөгеө хэсэг нь "Их хэмжээний өртэй байж болохгүй. Өр нь эргээд эдийн засгийн шокийг бий болгоно. Цаашлаад улс орнуудын эдийн засаг ямар ч дархлаагүй болно” гэж үздэг байна. Энэ хоёр хандлага нь дэлхий аль замаар явах вэ гэдэг маргааныг дагуулсаар байдаг юм.

 

Харин Монгол Улс дээрх урсгалд хэрхэн оролцох вэ. Өрөөс өр дамжин хөгжих үү, өргүйгээр эдийн засгаа хөгжүүлэх үү гэдэг асуудал урган гарч ирнэ. Тэгвэл Засгийн газрын өрийн эмзэг байдлыг ОУВС-ын өрийн тогтвортой шинжилгээний аргачлалд үндэслэн дүгнэхэд ихэнх үзүүлэлт нь дээд хязгаараасаа давсан байна. Тухайлбал, Засгийн газрын гадаад өр болон валютын өр нь их хэмжээгээр давжээ. Түүнчлэн Монгол Улс дэлхийд итгэлээ алдсан. Үүнийг зээлжих зэрэглэл буурсантай холбон тайлбарлаж болно. Зээлжих зэрэглэл гэдэг бол Монгол Улсын гадаадад харах нэгэн өнцөг байдаг. Дэлхийн томоохон судалгааны байгууллага болох Moodys, Fitch S and P байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүнийг дагаад дотоодын банкуудын зээлжих зэрэглэл буурсан билээ. Тиймээс зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн мега төслөө хөдөлгөх, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй гэдгийг гадаадын мэргэжлийн байгууллагууд зөвлөсөн. Харин буурах шалтгаан нь сонгуулийн өмнө төсвийн зардлыг огцом өсгөсөн, төгрөгийн ханш суларснаар Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ нэмэгдсэн, гадаад валютын албан нөөц буурсан, 2017-2018 онд төлөвдөх бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй байсан зэрэг шалтгаан юм. Тиймээс зээлжих зэрэглэлээ сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох их хэмжээгэзр оруулж ирэх нь манай улсын гол зорилго болоод байгаа билээ. Хэрэв энэ зорилтоо биелүүлж чадахгүй бол дэлхийн улс орнуудыг дамнасан өрийн сүлжээнд сүлбэлдэж мэдэхээр байна.



У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.