|
Видео

Шинэ мэдээ

“Явуугийн үдэш” болно

“Явуугийн үдэш” болно

 

Д.Нацагдоржийн нэмэржит Улаанбаатар хотын төв номын сангаас санаачлан "Явуугийн үдэш” уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Уулзалтыг хамтран зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, "Шинэ мянган” утга зохиолын нэгдэл ажиллаж байгаа юм байна. Уулзалт тус номын сангийн Хөтөлбөрийн танхимд энэ сарын 15-ны 18:00 цагт болох юм.

Уулзалтын үеэр нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийн үзэсгэлэн, Б.Явуухулан судлалын өнөөгийн байдал, яруу найргийн уншлага, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа болох юм байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.