|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 10:15
Өнөөдөр, 09:14

Энэ өдрийн зурхай /2017.03.16/

Энэ өдрийн зурхай /2017.03.16/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 19. Бархасвадь гараг. Салхины эх одтой, Найман цагаан мэнгэтэй хар бар өдөр.

Барилдлага: Хотол чуулган   
Шүтэн барилдлага: Төрөхүй   
Суудал: Мод

Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Амжилттай өдөр. Албан тушаал ахих, гэр бүлдээ нэр хүндээ өсгөх магадлалтай. Орлого одоохондоо нэг их нэмэгдэхгүй. Асуудлыг өрсөлдөгчидтэйгөө харилцан ашигтай эвээр шийдэхийг хичээ. Өөрөө өөрийгөө хуурах хэрэггүй. Та өөрөө өөртэйгөө зөрчилдөж амьдарсаар байвал одоо байгаа бүх зүйлээ алдах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан явагдах болно. Бага зэргийн мөнгөн ашиг олсон ч түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь санхүүгийн хүрээнд эрс өсөлт амжилт харагдахгүй байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр таны сэтгэл санааны бат бөхийг шалгах өдөр. Таны хайрт далд муу санаа агуулж, таныг өөрийн гарын тоглоом болгох санаатай байна. Эсвэл эсрэгээр та өөрөө бусдын сэтгэл санаагаар тоглох гэж байна. Гэнэтийн яаруу сандруу дүгнэлт бүү хий. Бусдын эрх чөлөө эхэлж буй тэр л газар таны эрх чөлөө хязгаарлагддаг гэдгийг зөвлөе.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хэн нэгнээс сайхан мэдээ сонсоно. Та өнөөдөр баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл таныг сайн хүмүүс хүрээлж байна. Ажил төрөл үйл явдал, хурдаа сааруулмаар, амармаар болтол, тийм хурдан өрнөнө. Энэ нь алдсан боломжуудтай холбоотой. Төлөвлөсөн ажлаа хэд хэдэн үе шатад хуваан, урагш давш.


АРСЛАН (7/23-8/22)   

Уулыг эргүүлж, усыг эрчлүүлэх чадалтай өдөр. Ачааллаа зөв хуваарилахыг хичээ. Хэтэрхий чармайлт бүү гарга. Эс тэгвээс хамаг хүч тамираа барна. Таны зам зөв байгаа боловч ганцаар хол явахгүй байхыг хичээ. Сайн холбоо тогтоох болно. Гэрийнхнийхээ зөвлөгөөг сонс, эрүүл ухаанаар ханд. Та бүх зүйлээ шийдэж чадна.


ОХИН (8/23-9/22)

Гэнэтийн нөхцөл байдал үүсэх, мартсан үүрэг даалгавраа санах. урилгагүй зочид ирэх магадлалтай өдөр. Бүгдийг байх ёстой мэт хүлээн авч тайван шийдвэрлэ. Уран бүтээлийн ажилд тань найз нөхөд чинь тусална. Хайр дурлалын од гийсэн өдөр чинь учраас хараахан хайраа илчилж амжаагүй бол энэ өдөр л амжуулаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бие даасан хөдөлмөр, шинжлэх ухаан, утга зохиол гэх мэт үйл ажиллагаатай холбоотой ажилладаг бусдаас болон тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарал багатай үйл ажиллагаа явуулдаг хүмүүст азтай өдөр. Дэмий зүйлд цаг заваа бүү үр. Өндөр зорилго тавь. Жижиг зорилгуудыг та угаасаа биелүүлж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Аливаа эхлэлд алтан дунджийг барь. Аз, амжилт танаас нүүр буруулж мэднэ. Биеийн эрүүл мэнд муудаж магад. Уур цухал хүрэн, шалтгаангүйгээр гуниглана. Сарны гэрэлд унтаж болохгүй. Эмчилгээ хийлгэхэд тохиромжгүй өдөр. Шөнө эм хэрэглэвэл маш хүчтэй үйлчилж, өөр нөлөө ч үзүүлдэг.


НУМ (11/22-12/21)

Хайр дурлалд амжилт олж, нэр хүнд өсөхийг одод эрхэс сануулж байна. Шинэ танил, уулзалтыг өөрөөсөө бүү түлх. Эрх мэдэл алдар нэр өснө. Эрх мэдлээ буруу ашиглаж болохгүй. Шүтэн бишрэгчид болон сонгогчдынхоо нөлөөг зөв ашигла. Нас тогтсон эмэгтэйчүүдэд таагүй явдал, саад бэрхшээл учирна. Аливаад шууд дайран орох хэрэггүй. Төлөвлөсөн ажлаа тайван амжуулах боломж байна. Та ажлаа солихоор шийдвэл багагүй мөнгө алдах бололтой.


МАТАР (12/22-1/19)

Та амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаагаас тайвширч, горьдлого төрөх магадлалтай. Олон хүн юмыг яаж мэдэх вэ гээд азаа туршиж мэднэ. Хувь заяа үргэлж ивээнэ хэмээн найдсаны хэрэггүй. Тийм болохоор эд материал, санхүүгийн асуудалд азаа туршиж болохгүй. Банкнаас зээл авч, даатгалын компанид хандаж, хадгаламж зээлийн хоршоонд элсэхийн хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Өөрийн хүсэл мөрөөдлөөс хэзээ ч бүү шантар. Шинэчлэл хийх бэлэг барихыг хичээ. Энэ талаар бусдаас суралц. Та энэ тал дээр бүхнийг мэднэ. Та ямар нэг өөр зүйлд анхаарлаа хандуул. Тайвширч амгалан тайван бай. Та ямар ч саад бэрхшээлд санаа зовдог зүйл байдаггүй. Сарын эцсээр архи дарсанд татагдаж магадгүй байна. Ийм цаг үед найр наадам, тэр ч байтугай ойн тэмдэглэлт баяр, шагнал, төрсөн өдөр тэмдэглэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Сарын дундуур ажил хэрэгч бизнесменүүд ажил хэрэг удаашралтай байгаагаас сэтгэл дундуур байна. Гэхдээ энэ өдөр эхэлсэн ажил хэргийн төлөвлөгөө ирэх долоо хоногт эрч хүч дүүрэн байж амжилт олох эхлэл болно. Үүрэг хариуцлагаа ухамсарлах нь таны тэргүүн зэргийн зорилт байна. Бусдад шаардлага тавьдаг шигээ өөртөө ч мөн тийм шаардлага тавь.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.