|
Видео

Шинэ мэдээ

Винс Картер ”Нисдэг” Жорданыг ”өдөв”

Винс Картер ”Нисдэг” Жорданыг ”өдөв”"Мемфис Гризлис"-ийн довтлогч, ахмад тоглогч Винс Картер ид үедээ тохолтын тэмцээнд Майкл Жордантай өрсөлдсөн бол ялах байсан хэмээн мэдэгджээ.

"Тохолтын тэмцээний ялагчид бооцоо тавь гэвэл би өөртөө л мөнгөө тавина. Бооцоог өөртөө тавьчихсан болохоор ялагдаж болохгүй шүү дээ. Бүх цаг үеийн шилдэг тоглогч хэн бэ гэж үү? Энэ цол, хэргэмийг би Майклд л өгнө.

Өвдөг маань чичрээд эхэллээ. Майкл гэнэт хажууд минь ирээд "Чи намайг тохолтын тэмцээнд ялчихна гэж бодоод байна уу?" гэж асуугаасай гэж хүсэхгүй л байна шүү" хэмээн Картер "The Dan Patrick Show" нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.